| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2025/00315/И |
| Дугаар | 141/ШШ2025/00302 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 141/ШШ2025/00302
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж,
Нарийн бичгийн даргаар Л.Золбоог оролцуулан тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч .................... оршин суух Ө овогт Д Хын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “...Миний бие ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчин, 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал авто тракторын засварчнаар, жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа тул намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү ...” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Х нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар шүүхэд хүсэлт ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч ...нь эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, түүнийг оролцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Х нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй...” гэж заасны дагуу нэхэмжлэгч ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Д.Х нь Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн туслах бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчин, Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл авто тракторын засварчнаар, 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан болох нь:
- Ө овогт Д Х ............... дугаарын регистртэй талаарх иргэний үнэмлэхийн хуулбар,
- Дэлгэрэх-Амьдрал нэгдлээс 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Д Хт нээж олгосон ................ дугаартай: “...1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд автомашины засварчнаар томилон ажиллуулав, /1988 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 83 тоот тушаалаар/, 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр автомашины засварчнаас чөлөөлж, жолоочоор томилон ажиллуулав, 1991 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн нэгдлийн өмч хувьчлалын аж ахуйн нэгж болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлж ......................-ний жолоочоор томилон ажиллуулав .............-ний захирлын 1991.9.27-ны өдрийн 03 тоот тушаалаар/...” гэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,
- Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/995 дугаартай: “...1983-1985, 1988-1991 онд Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэр бригадад автомашины засварчин, авто тракторын засварчнаар, жолоочоор ажиллаж байсан гэх Д.Хын цалингийн тодорхойлолтыг олгов.
1983 онд 1479,63 төгрөг, 1-2, 4,8,10-12 сар Д.Х нэрээр,
1989 онд 2579,82 төгрөг, 1-12 сар Д.Х нэрээр,
1990 онд 2402,03 төгрөг, 1-2,4-7,9-12сар Д.Х нэрээр...” гэсэн архивын лавлагааны хуулбар,
Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 83 дугаартай: “...Авто тракторын засварчнаар Д.Хыг 10 дугаар сарын 15-ны өдрөөс томилсугай...” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 24 дугаартай: “...1. Заводын туслах мастераар Д.Хыг томилсугай. 2. Д.Хт 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс сар тутам 300 төгрөгийн цалин олгохыг санхүүд зөвшөөрсүгэй...” гэсэн тушаалын хуулбар,
- Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “...Д Х, эрэгтэй, РД:..................., ................................... өдөр төрсөн, Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд автын слесарь ажилтай, ажилд орсон 1988 он, 1988 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгэсэн...” гэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн дугаар олгосон ХААТР-1 маягтын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмаар авагдсан бөгөөд нэхэмжлэгчийн ажиллаж байсныг нотолсон, өөр хоорондоо зөрүүгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг давхар нотолж байна гэж дүгнэлээ. Мөн Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ................ дугаартай: “...Баянтэс сумын ..................... дугаартайгаар 1991 оны 12 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдэж, 1996 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ....................К болон бүртгэгдсэн байна...” гэсэн хуулийн этгээдийн лавлагаа авагдсан байна.
Иймд нэхэмжлэгч Д.Хын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ө овогт Д Хыг Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдлийн туслах бригадад 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчин,
Завхан аймгийн Баянтэс сумын Дэлгэрэх-Амьдрал нэгдэлд 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл авто тракторын засварчнаар, 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын Тэмдэгтийн Хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ