Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 141/ШШ2025/00306

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

           

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: ............................  байрлах “А.к ББСБ” ХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............................... тоотод оршин суугч Б.М холбогдуулан 8,887,046.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “А.к ББСБ ХК” нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...2019 оны 7 сарын 2-ны өдрийн ................. тоот “Цахим зээлийн эрх нээх гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 4,740,000 төгрөг, үндсэн хүү 4,136,546.76 төгрөг нэмэгдүүлсэн xүү 0 төгрөг нотариатын үйлчилгээний төлбөр 10,500 төгрөг нийт 8,887,046.76 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай. А.к ББСБ ХК нь банк бус санхүүгийн байгууллагын уйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Хариуцагч нь манай компаниас зээл авах хүсэлт гаргаж, 2019 оны 7 сарын 02-ны өдрийн ....... тоот цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж 2022 оны 0З дугаар сарын 28-ны өдөр 4,740,000 төгрөгийг 11 сарын хугацаатай, сарын 5% хүүтэйгээр богино хугацаат зээлийн нөхцөлөөр зээлсэн байдаг. Гэвч хариуцагч нь дээрх зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваарь, зээл төлөх үүргээ зөрчсөн мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон «Цахим зээлийн эрх нээх гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.5-д заасан цахимаар авсан зээлийн бүтээгдэхүүн тус бүрийн Ард апп дэх зээлийн дансны төлөлт хийх хуваарь цэсэд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүү, шимтгэлийг үл маргах журмаар төлөх”, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан Зээлдэгч хугацаа хэтрүүлсэн зээлийн эргэн төлөлтийг нэмэгдүүлснийхээ хуу, зээл гэсэн дарааллаар төлнө." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй байна, Иймд хариуцагч М 2019 оны 7 сарын 2-ны өдрийн ....................... тоо7 “Цахим зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл 4,740,000 төгрөг, үндсэн хүү 4,136.546.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү О төгрөг,  нотариатын үйлчилгээний төлбөр 10,500 төгрөг нийт 8.887.046.76 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч Б.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Б.М миний бие нь “А.к ББСБ” ХК-иас нэхэмжилж буй 8,887,046.76 төгрөг болох дээрх өр төлбөрийг төлж барагдуулах болно. Надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “А.к” ББСБ ХК нь хариуцагч Б.М холбогдуулан гаргасан 8,887,046.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь Б.М миний бие нь “А.к ББСБ” ХК-иас нэхэмжилж буй 8,887,046.76 төгрөг болох дээрх өр төлбөрийг төлж барагдуулах болно. Надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Б.М нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “А.к ББСБ” ХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157,111 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М 78,555.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 78,555.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 157,111 төгрөгийг нэхэмжлэгч “А.к ББСБ” ХК-д олгох нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч “А.к ББСБ” ХК-ний хариуцагч Б.М холбогдуулан гаргасан 8,887,046.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.к ББСБ” ХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 157,111 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Монголжингоогоос 78,555.5 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 78,555.5 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 157,111 төгрөгийг нэхэмжлэгч “А.к ББСБ” ХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.М нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ