Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 141/ШШ2025/00308

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

           

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: ................................ байрлах “ТБ” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................................. багт оршин суугч П.Г. холбогдуулан 4,384,355.66 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “ТБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Хариуцагч П.Г нь  “ТБ” ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ........................... тоот гэрээний дагуу Samsung S25 128GB маркийн гар утас  /цаг, чихэвч/-ыг нийт 3,588,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагч зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд Нотариатын төлбөрт 0.0 төгрөг, Нийт 4,384,355.66 төгрөгийг хариуцагч Пүрэвжавын Гансүхээс гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч П.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие П.Г нь “ТБ” ХХК-иас нэхэмжилсэн 4,384,355.66 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “ТБ” ХХК нь хариуцагч П.Гэд холбогдуулан 4,384,355.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Г нь “...Миний бие П.Г нь “ТБ” ХХК-иас нэхэмжилсэн 4,384,355.66 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч П.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ТБ” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,099.69 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Гээс 42,549 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 42,549 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 85,099.69  төгрөгийг нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч “ТБ” ХХК-ний хариуцагч П.Гэд холбогдуулан гаргасан 4,384,355.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “ТБ” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 85,099.69 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Гээс 42,549 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 42,549 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 85,099.69 төгрөгийг нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч П.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ