Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2025/00317

 

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

       хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

       хэрэгсэхгүй болгох тухай

           

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: ....................... байрлах “О.К Б” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .................... оршин суугч Б.Б. холбогдуулан 1,372,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “О.К Б” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Нэхэмжлэгч “О.К Б” ХХК нь Б овогтой Б 2023-10-17-ны өдөр 2023-..... тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 388,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 5.15 хувийн хүүтэй ...................... тоот зээлийг хаан банк дахь .....................тоот дансанд зээлдэгч Б.Б нь шилжүүлэн авсан. 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 156,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй ........................тоот зээлийг хаан банк дахь ..................... тоот дансанд зээлдэгч Б.Б нь шилжүүлэн авсан. 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 365,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй ................. тоот зээлийг хаан банк дахь ...................... тоот дансанд зээлдэгч Б.Б нь шилжүүлэн авсан. 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр 160,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй ................... тоот зээлийг хаан банк дахь .................. тоот дансанд зээлдэгч Б.Б нь шилжүүлэн авсан. Хариуцагч Б.Б нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2025-08-05-ны өдрийн байдлаар: .................. тоот зээл 2025 оны 1 сарын 24-ний өдөр дуус ч үндсэн зээлээс 38,800 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 349,200 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 253 хоногийн хүү 147,216 төгрөг шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд  төлсөн  29,152 төгрөгийг хасаж нийт хүү 118,064, нийт дүн 467,264 төгрөг, .........................тоот зээл 2025 оны 2 сарын 2-ны өдөр дуус ч үндсэн зээлээс 15,600 төгрөгийг хасаж үлдэгдэл 140,400 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 244 хоногийн хүү 56,897 төгрөг шимтгэл 0 төгрөг тэрнээс хүүнд  төлсөн  9,428 төгрөгийг хасаж нийт хүү 47,469 нийт дүн 187,869 төгрөг, z000785766 тоот зээл 2025 оны 1 сарын 22-ны өдөр дуус ч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл 365,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 225 хоногийн хүү 134,138 төгрөг шимтгэл 3,650 төгрөг тэрнээс хүүнд  төлсөн  0 төгрөгийг хасаж нийт хүү 134,138, нийт дүн 502,788 төгрөг, ............................ тоот зээл 2025 оны 2 сарын 12-ны өдөр дуус ч үндсэн зээлээс 0 төгрөгийг хасаж үлдэгдэл 160,000 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 204 хоногийн хүү 53,312 төгрөг шимтгэл 1,600 төгрөг тэрнээс хүүнд  төлсөн  0 төгрөгийг хасаж нийт хүү 53,312, нийт дүн 214,912 төгрөг болсон тул нийт үндсэн зээл 1,014,600 төгрөг, нийт хүү 352,983 төгрөг, шимтгэл нийлбэр 5,250 төгрөг бүгд нийлээд 1,372,833 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие “О.КББСБ” ХХК-иас зээлийн гэрээний үүрэг болох 1,372,833 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү .” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “О.КББСБ” ХХК нь хариуцагч Б.Б холбогдуулан 1,372,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь “...Миний бие “О.К Б” ХХК-иас зээлийн гэрээний үүрэг болох 1,372,833 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Дээрх мөнгийг төлж барагдуулах тул надад холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тайлбарыг ирүүлж, тайлбартаа гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “...Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй...” гэж зааснаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “О.К Б” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,915.32 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос 18,457.66 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 18,457.66 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 36,915.32 төгрөгийг нэхэмжлэгч “О.К.Б” ХХК-д олгох нь зүйтэй байна.

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74, 75 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ ТУС ТУС УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар нэхэмжлэгч “О.К.Б” ХХК-ний хариуцагч Б.Б холбогдуулан гаргасан 1,372,833 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч “О.К Б” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,915.32 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Боос 18,457.66 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 18,457.66 төгрөгийг тус тус гаргуулж, нийт 36,915.32 төгрөгийг нэхэмжлэгч “О.К Б” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                                 П.ДОРЖБАЛ