| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/10189/И |
| Дугаар | 191/ШШ2025/10859 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/10859
2025 11 28 191/ШШ2025/10859
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... дүүрэг, ..... дүгээр хороо, С...... 5, өөрийн байранд байрлах, .....банк ХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ......дүүрэг, ...... дугаар хороо,....../, Э.Галданбошготын гудамж, ..... дүгээр байр,..... тоотод оршин суух, .....
Хариуцагч: Улаанбаатар хот, Ч.... холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 84,088,219.05 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч .....банк ХК нь хариуцагч Д.Ня, Д.Гэ нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Иргэн Д.Ня, Д.Гэ нар нь 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр .....банктай ЗГ1705220256 дугаартай орон сууцны ээлийн гэрээ байгуулж 80,000,000 төгрөгийг жилийн 17.4 хувийн хүүтэйгээр 240 сарын хугацаатай зээлж авсан болно. ЗГ1705220256 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах Ипотекийн гэрээг байгуулсан. Үүнд:
2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр ЗБ1705220256 дугаарт Ипотекийн гэрээгээр Д.Ня, Д.Гэ нарын өмчлөлийн ....тоот 41.2 м.кв, улсын бүртгэлийн Ү-..... дугаар бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан.
Гэрээний үүргийн зөрчил: Зээлдэгч Д.Ня, Д.Гэ нар нь ЗГ1705220256 дугаартай зээлийн гэрээний хавсралт 1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөхгүй байх тул зээлийн гэрээний 4.4.1-д заасны дагуу .....банк гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт дараах төлбөрийг нэхэмжилж байна.
Үүнд: Үндсэн төлбөр 78,592,115.35 төгрөг, хүүний төлбөр 5,423,896.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,001.05 төгрөг, даатгалын өр 70,205.99 төгрөг, хугацаа хэтэрсэн хоног 115 хоног, нийт 84,088,219.05 төгрөг
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу барьцаа хөрөнгөөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
2. Зохигчдын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээнд талууд дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцсэн байна. Үүнд: Хариуцагч Д.Ня, Д.Гэ нар нь зээлийн гэрээний үүрэгт 84,088,219.05 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 84,088,219.05 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 14,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 14,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 14,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 14,088,219.05 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .....банк ХК-д төлж барагдуулна.
Хариуцагч Д.Ня, Д.Гэ нар нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд ...... дугаартай, 41.2 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон гээд нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Хишигдэлгэр, нөгөө талаас хариуцагч Д.Ня, Д.Гэ нар гэрээнд гарын үсэг зуржээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч .....банк ХК нь хариуцагч Д.Ня, Д.Гэ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 84,088,219.05 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Ня, Д.Гэ нар нь зээлийн гэрээний үүрэгт 84,088,219.05 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 84,088,219.05 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 14,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14,000,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 14,000,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 14,000,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 14,088,219.05 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .....банк ХК-д төлж барагдуулна.
Хэрэв хариуцагч Д.Ня, Д.Гэ нар нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд .......дугаартай, 41.2 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч талууд эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгч .....банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 648,591 төгрөгөөс 324,295.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 324,295.5 төгрөг болон хариуцагч Д.Ня, Д.Гэ нараас улсын тэмдэгтийн хураамжид 324,295.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .....банк ХК-д олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.5., 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. .....банк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Ня, Д.Гэ нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Д.Ня, Д.Гэ нар нь зээлийн гэрээний үүрэгт 84,088,219.05 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлага болох 84,088,219.05 төгрөгийг 6 сарын хугацаанд буюу 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 14,000,000 төгрөг,
2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 14,000,000 төгрөг,
2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 14,000,000 төгрөг,
2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 14,000,000 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 14,000,000 төгрөг,
2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 14,088,219.05 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч .....банк ХК-д төлж барагдуулах,
хэрэв хариуцагч Д.Ня, Д.Гэ нар нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд Чингэлтэй дүүрэг, 10 дугаар хороо, Дэнжийн мянга /15121/ Э.Галданбошготын гудамж, 801 дүгээр байр, 111 тоот хаягт байрлах, Ү-2202031258 дугаартай, 41.2 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч .....банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 648,591 төгрөгөөс 324,295.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын төсвийн орлогоос 324,295.5 төгрөг болон хариуцагч Д.Ня, Д.Гэ нараас улсын тэмдэгтийн хураамжид 324,295.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч .....банк ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамж нь шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ