Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 1022

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Н.Гэрэлтуяа,                           

улсын яллагч  Б.Чимгээ,

шүүгдэгч Ч.З /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б овогт Ч.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 0431 01220 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн Б овогт Ч.З, 1983 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, Грит салонд үсчин ажил эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Амартүвшин хотхоны 101-390 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ЧО83051374 тоот регистрийн дугаартай,

Шүүгдэгч Ч.З нь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Амартүвшин хотхоны 101-390 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эхнэр Х.Тамирыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ч.З шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэв.

Яллагдагч Ч.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өглөө эхнэр болох Тамиртай ярилцах гэсэн юм. Ямар асуудлаар ярилцах болсон бэ гэхээр манай эхнэр сүүлийн үед дандаа архи дарс ууж зүй бус харилцаа үүсгэж байгаа, насанд хүрээгүй 2 хүүхдээ гэртээ орхиод ажлынхантайгаа гадуур шоу цэнгээн хэсэж яваад байгаа, тэгэхээр нь тэр талаар ярилцах гэсэн чинь миний ууж идэх чамд хамаагүй гэж намайг чи ч гэсэн адилхан архи ууж шоуддаг биздээ гэхээр нь би 1 удаа баруун хацар луу нь гараараа алгадсан. Тэгээд хоолойноос нь багалзуурдаж хана руу түлхэж, үснээс нь зулгааж хоорондоо зууралдсан. Тэр үед бид хоёр угаалгын өрөөнд байсан...тэгээд муудалцаад би ажил руугаа явсан.” гэв.

Хохирогч Х.Тамир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 05 дугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Амартүвшин хотхоны 101-390 тоотод нөхөр болох Ч.Знамайг хардаж багалзуурдан, нүүрэн дээр хөлөө тавьж, угаалгын өрөөний ванн руу үсдэж дарж зодсон. Өмнөх орой нь бол согтуу байсан. Өглөө нь намайг зодохдоо эрүүл байсан. Өмнө нь 2018 оны 01 дүгээр сард гэртээ намайг зодож байсан. Мөн 2017 оны 11 дүгээр сард гадаа гудамжинд зодож байсан. Ер нь бол 9 жилийн өмнө хүүхдээ төрүүлсэн байхад ч зодож байсан. Цагдаагийн байгууллагад хандаж байгаа нь бол энэ анхны тохиолдол болж байна. Хүзүү өвдөж шүлс залгихад нөхөр Доржням Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Өлгийн 13-184 тоотод байх гэртээ согтуу орж ирээд агсан тавиад унтахгүй болохоор нь цагдаа дуудсан. 2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр мөн согтуу агсан тавиад намайг дуугарахгүй болохоор босч ирээд цохидог. Миний нүүр нуруу цээж рүү архи уух болгондоо байнга цохиж зоддог. Яг хэзээ яаж зодсоныг тодорхой хэлж мэдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад одоо гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-8, 44/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4877 дугаартай дүгнэлт:

  1. Х.Тамрын биед хүзүү сарвуунд цус хуралт тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-24/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Ч.Знь 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Амартүвшин хотхоны 101-390 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эхнэр Х.Тамирыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Ч.З Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ч.З-г хүндрүүлэх нөхцал байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Х.Тамир нь шүүгдэгчид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Ч.З-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар  550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Ч.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Ч.З хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР