| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00294/И |
| Дугаар | 157/ШШ2025/00434 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 157/ШШ2025/00434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: З******* овогт Ж*******ын Б*******ийн “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай” хүсэлтийг 2025 оны ******* дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, 2025 оны ******* дугаар сарын *******-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, хүсэлт гаргагч Ж.Б******* /цахимаар/ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Б******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Ж******* овогтой Б******* миний бие 19****** оны ****** дугаар *******-ний өдөр төрсөн бөгөөд ээж *******маань 19**** онд нас барж, аав Ж******* маань 19**** онд нас барж би ******* Ж*******ын С******* болон хоёр дүүгийн хамт аав ээжээсээ өвлөгдөж ирсэн малаа үргэлжлүүлэн маллахаар болж 19******* оны ******* дүгээр сарын *******-ний өдрөөс өөрийн ******** Ж*******ын С*******гийн хамт Хэнтий аймгийн ******* сумын ******* багт мал маллан амьдарч ирсэн юм.
Ингээд ******* Ж.С*******гийн хамт 20****** оны 01 дүгээр 01-ний өдрийг хүртэл мал маллан амьдарч байгаад нөхөр Д******* Г*******той ханилан сууж 20****** оны 01 дүгээр 01-ний өдрөөс нөхрийн хамт айл болон мал маллан амьдрах болсон. Бид 20***** оны *** дугаар ******-ний өдөр охин Г*******ын Э*******, 20****** оны ****** дугаар *******-ний өдөр охин Г*******ын Л******* нар маань төрсөн юм. Ингээд миний бие 18 наснаасаа нөхөр Д.Г*******той мал маллан өнөөдрийг хүртэл амьдарч байна.
Тухайн мал маллаж байх хугацаанд буюу ******* онд мал өрхийн тэргүүнээр буюу миний ах Д.С*******гийн нэр дээр бүртгэлтэй тоологдон явдаг байсан юм. Харин нөхөр Д.Г*******той амьдарснаас хойш манай мал нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Хэдийгээр миний нэр дээр мал тооллого бүртгэгдээгүй ч би мал маллан дээрх хүмүүстэй амьдарч байсан нь үнэн юм.
Миний бие одоо малчнаар өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлтээ гарган нийгмийн даатгалын байгууллагад хандахад намайг ******** онд ах Ж.С*******тэй нэг гэр бүл болон хамт мал маллан амьдарч байсныг, 2003 оноос хойш нөхөр Д.Г*******ын хамт маллан амьдарч байсныг тогтоолгох шаардлага үүссэн тул шүүхэд хандаж байгаа болно.
Иймд Ж*******ын Б******* намайг 19*** оны *** дүгээр ****-ний өдрөөс 20***** оны **** дүгээр ***** хүртэл төрсөн ах Ж*******ын С*******тэй хамтын амьдралтай байсныг, 2003 оны 01 дүгээр 01-нээс одоог хүртэл нөхөр Д.Г*******той хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.
Хүсэлт гаргагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэрлэлтээ батлуулж чадаагүй байсаар байтал өдийг хүрсэн. Миний бие малчнаар өндөр насны тэтгэврээ тогтоолгох хүсэлтээ гарган нийгмийн даатгалын байгууллагад хандахад намайг 19******* онд ******* Ж.С*******тэй нэг гэр бүл болон хамт мал маллан амьдарч байсныг, 2******* оноос хойш нөхөр Д.Г*******ын хамт маллан амьдарч байсныг тогтоолгох шаардлага үүссэн тул шүүхэд хандах шаардлагатай гэсний үүднээс шүүхэд хандсан” гэв.
Хүсэлт гаргагчаас нэхэмжлэлийн шаардлага /хх-ийн 1-2-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 3-р хуудас/, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4-р хуудас/, Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнхийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 4-р хуудас/, Г*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 7-р хуудас/, охин Г.М******ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 8-р хуудас/, охин Г.Э*******ын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 9-р хуудас/, охин Г.Л******* төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 10-р хуудас/, Ж.Б*******ийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 11-р хуудас/, Д.Г*******ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 12-р хуудас/, Галшар сумын засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/90 дугаартай тодорхойлолт /хх-ийн 13-р хуудас/, Хэнтий аймгийн Галшар сумын Буянтбулаг багийн засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 24 дугаартай тодорхойлолт /хх-ийн 15-р хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 10 дугаартай Хэнтий аймгийн Галшар сумын архиваас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа /хх-ийн 15-р хуудас/, 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 09 дугаартай Хэнтий аймгийн Галшар сумын архиваас малчин даатгуулагчид олгох архивын лавлагаа /хх-ийн 16-р хуудас/, Сумын сайн малчны гэрчилгээ /хх-ийн 17-18-р хуудас/, Гэрэл зураг /хх-ийн 19-22-р хуудас/, 2003 оны хүн амын тооллогын бүртгэл /хх-ийн 23-р хуудас/, Д.Г*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 24-р хуудас/, Ж.Б*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 25-р хуудас/, Гэрч асуулгах тухай хүсэлт /хх-ийн 28-р хуудас/, Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн засаг дагийн 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай тодорхойлолт болон хавсаргасан баримтууд /хх-ийн 32-54-р хуудас/, Гэрч Ж.Б*******эс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 57-р хуудас/, Гэрч Д.Г*******гаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 58-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ж.Б******* нь 1993 оны 01 дүгээр 01-ний өдрөөс 2003 оны 01 дүгээр 01 хүртэл төрсөн ах Ж.С*******тэй хамт мал маллан амьдарч байсныг, 2003 оны 01 дүгээр 01-нээс одоог хүртэл нөхөр Д.Г*******той хамтын амьдралтай байгаа болохоо тогтоолгох тухай хүсэлт бүхий нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, энэхүү шаардлагынхаа үндэслэлийг малчны тэтгэвэр тогтоолгохын тулд хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлага бий болсон гэж тодорхойлов.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дараах үйл баримт тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Галшар сумын 4 дүгээр багийн 1996.01.01-1996.02.30 хоорондох болон тус сумын 1999.06.03-1999.06.03 хоорондох ам амын тооллогын бүртгэл, Хэнтий аймгийн Архивын тасгийн Ж.С*******гийн ********, ******** онуудын мал тооллогын бүртгэлийн түүвэр (47-54 хуу) Хэнтий аймгийн Галшар сумын Сангийн далай багийн Засаг дарга З.Б******* “З******* овогтой Ж*******ын Б******* нь тус багт 1993-2002 он хүртэл ах Ж.С******* болон дүү нарын хамт мал маллан амьдарч байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт (хх-н 32 хуу) зэрэг болно.
2. Ж.Б******* Д.Г******* нар нь 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгаа нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- 2003 оны хүн амын тооллогод тэргүүлэгч Д.Г*******, эхнэр Ж.Б******* бүртгэгдсэн талаарх Хэнтий аймгийн Галшар сумын архивын газрын лавлагаа (хх-н 23-р хуу)
- Гэрч Ж.Бат-Эрдэнийн “2001 онд танилцаж, 2002 оны 12 дугаар сард шинэ байранд орж байрны найр хийж байсан. Тэр цагаас хойш хамт амьдарч эхэлсэн. Тэдний дундаас 3 охин төрсөн. Бага охин Г*******ын Лхагвахатан нь одоо 6 дугаар анги, дунд охин Г*******ын Энхзул нь одоо оюутан 2 дугаар курс, том охин Г*******ын Мөнхзул нь одоо оюутан төгсөх курс юм. Манай дүү Ж.Б*******, Д.Г******* нар нь гэр бүл болсон цагаасаа хойш одоог хүртэл Галшар сумандаа мал маллаж, мөн сумын төв дээрээ шатахуун түгээх станц ажиллуулж аж төрж байгаа юм” гэх мэдүүлэг (хх-н 57 хуу)
- Гэрч Г.Г*******гийн “2002 онд гэр бүл болсон. Анхны хүүхэд нь 2003 онд төрсөн нийтдээ 3 хүүхэдтэй. Манай дүү буюу Д.Г******* нь урд нь хүнтэй сууж байсан тухайн үедээ гэрлэлтийн батлахтай байсан болохоор гэрлэлтээ батлуулж чадаагүй. Одоо бол салчихсан” гэх мэдүүлэг. (хх-н 58 хуу)
- Г.М, Г.Э, Г.Л нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар (хх-н 8-10 хуу)
- Хэнтий аймгийн Галшар сумын засаг даргын 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/90 дугаартай тодорхойлолт (хх-н 13 хуу) зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн болон түүний хүсэлтээр шүүх бүрдүүлсэн дээрх нотлох баримтууд нь тухайн тогтоолгох гэж буй үйл баримттай холбоотой баримтууд байх бөгөөд хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой баримтууд гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ж.Б*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАТБАЯР