| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00411/И |
| Дугаар | 157/ШШ2025/00445 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 157/ШШ2025/00445
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “А****** ******* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Э*******т холбогдох 3,266,271.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “А******* ******* ББСБ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М.Э******* нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2025 оны 01-р сарын 02-ны өдөр 1101313844 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, Цахим зээлийн эрх нээх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу:
Зээлдэгч нь төлбөр төлөх хуваарийн дагуу үндсэн зээл 2,563,800 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүйн улмаас зээлийн хүүнд 702,471.81 төгрөг, нийт 3,266,271.81 төгрөг төлж барагдуулах ёстой байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар биечлэн уулзаж сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй 210 хоног болсон байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйл болон "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3-т заасныг үндэслэн М.Э*******ээс 3,266,271.81 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ
Хариуцагч Б******* овогт М*******ын Э******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “3,266,271.81 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Энэ мөнгийг 11 сараас эхлэн сарын 200,000 төгрөгөөр төлж барагдуулна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “А******* ******* ББСБ” ХК нь хариуцагч М.Э*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,266,271.81 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч М.Э******* нь 3,266,271.81 төгрөгийг “Ард ******* ББСБ” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн MN280052111300289179 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, М.Э*******ийн зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нотариатын үйлчилгээний төлбөрийн баримт, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,266,271.81 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,266,271.81 (гурван сая хоёр зуун жаран зургаан мянга хоёр зуун далан нэгэн төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,210 төгрөгөөс тавин хувь 33,605 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 33,605 төгрөгийг, хариуцагч М.Э*******ээс улсын тэмдэгтийн хураамж 33,605 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А******* ******* ББСБ” ХК-д олгох нь зүйтэй байна.
1.Нэхэмжлэгч “А******* ******* ББСБ” ХК-ийн нэхэмжилсэн 3,266,271.81 (гурван сая хоёр зуун жаран зургаан мянга хоёр зуун далан нэгэн төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг хариуцагч М.Э******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67,210 төгрөгөөс тавин хувь 33,605 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 33,605 төгрөгийг, хариуцагч М.Э*******ээс улсын тэмдэгтийн хураамж 33,605 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А****** ******* ББСБ” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР