Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 157/ШШ2025/00446

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “С******* ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Н*******од холбогдох “2,446,493  төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад    

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “С******** ББСБ" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:“Зээлдэгч Т.Н******* нь тус банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр СО2000077794 тоот цахим “Зээлийн гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний эрхийн хүрээнд 2024 оны 09-р сарын 11-ний өдөр 020015 кодтой зээл болох 1,300,000 төгрөгийг сарын 6.00 хувийн хүүтэйгээр 60 хоногийн хугацаатай төлөөгүй хугацаа хэтэрсэн өдрөөс хойш үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр зээлсэн.

Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид утсаар болон аппликейшны мэдэгдэл, смс, утсаа авахгүй тохиолдолд фэйсбүүк чат зэргээр тухай бүрт нь мэдэгдэж, зээлийн гэрээний зөрчлийг арилгах бодит боломжийг олгон харилцан тохиролцох, хэлэлцээр хийх замаар шийдвэрлэх гэж үзсэн ба зөвшилцөлд хүрч чадалгүй зээлдэгч нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтэрч банк бусыг хохироож байгаа тул зээлийн төлбөрийг төлөх асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлдэгч Т.Н******* нь зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 2,446,493 (хоёр сая дөрвөн зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун ерэн гурван) төгрөгийг, УТХ-д төлсөн төлбөрийн хамт гаргуулж, С******** ББСБ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ

 

Зээл олголт, төлөлтийн тооцоолол:

 

Төлөх

Төлөгдсөн

Зөрүү

Үндсэн төлбөр

1,300,000

-

1,300,000

Хур.хүү

964,206.88

-

964,206.88

Нэм,хүү

169,286.12

-

169,286.12

Шимтгэл

13,000

-

13,000

Нийт

2,446,493

-

2,446,493

 

Хариуцагч Б******* овогт Т*******ийн Н******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “2,446,493 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“С******* ББСБ" ХХК нь хариуцагч Т.Н*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,446,493 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Т.Н******* нь 2,446,493 төгрөгийг “С******* ББСБ" ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн СО2000077794 тоот цахим зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Н******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,446,493 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,446,493 (хоёр сая дөрвөн зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун ерэн гурван) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,094 төгрөгийн тавин хувь 27,047 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 27,047 төгрөгийг, хариуцагч Т.Н*******оос улсын тэмдэгтийн хураамж 27,047 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “С******* ББСБ" ХХК-ийн нэхэмжилсэн  2,446,493 (хоёр сая дөрвөн зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун ерэн гурав) төгрөгийг хариуцагч Т.Н******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,094 төгрөгийн тавин хувь 27,047 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 27,047 төгрөгийг, хариуцагч Т.Н*******оос улсын тэмдэгтийн хураамж 27,047 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “С******* ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Т.Н******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР