Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 157/ШШ2025/00450

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн  шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “С******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Б*******ын Э*******т холбогдох “1,070,922 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2025 оны 10 дугаар сарын 10-ны хүлээн авч, тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* /цахим/  нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
  2. Нэхэмжлэгч “С******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Э*******тэй бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг “С******* ******* аппликейшн” ашиглан тодорхой хуваарийн дагуу хуваан төлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, хариуцагчийн BSB гэх дэлгүүрээс худалдан авсан бараа, бүтээгдэхүүний үнэ 951,930 төгрөгийг дээрх аппликейшнийг ашиглан тухайн байгууллагад төлбөрийг нь барагдуулжээ. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох худалдан авалтын төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй улмаас үндсэн төлбөр, *******гууль, алданги үүсэж улмаар нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь өөрийн “Storpay буюу “С******* ******* аппликейшн” нэртэй цахим программ хангамжаараа дамжуулан үйлчлүүлэгч, харилцагч нартаа худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүнг тодорхой хугацаанд хүүгүй, шимтгэлгүйгээр хуваан төлөх нөхцөлийг санал болгож, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хэрэглэгч Б******* овогтой Э******* нь “С******* ******* аппликейшн”-аар дамжуулан бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын төлбөрөө хувааж төлөх үйлчилгээ авах хүсэл зоригоо илэрхийлж үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, хүлээн зөвшөөрч бүртгүүлсэн.

Хэрэглэгч нь “С******* ******* аппликейшн”-аар дамжуулан дараах худалдан авалтыг хийсэн боловч худалдан авалтын төлбөрөө хуваарийн дагуу төлөөгүй юм. Үүнд:

Худалдан авалтын дугаар

Худалдан авалтын огноо

Худалдан авалт хийсэн Дэлгүүр, салбар

Худалдан авалтын дүн

Төлбөр хийх сүүлийн хугацаа

Нийт төлсөн төлбөр

Үлдэгдэл төлбөр

 

Үндсэн төлбөр

 

Торгууль

 

Алданги

 

Нийт

1

869883

2023-11-07 17:01:20

BSB

951930

2023-12-22

237,982

төгрөг

713948

төгрөг

20000

төгрөг

336974

төгрөг

1070922 төгрөг

 

Иймд хариуцагчаас “С******* ******* аппликейшн”-аар дамжуулан хийсэн худалдан авалтын төлбөр болох нийт 1,070,922 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ

 

3.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Б.Э******* нь 2023 онд манай зээлийн аппликейшныг ашиглан үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч бараа бүтээгдэхүүн худалдан авсан. Хариуцагч худалдан авалтаа 15 хоногийн хугацаатай 4 хувааж төлөх ёстой байсан. Хамгийн сүүлийн төлөлт нь 2023 оны 12 сарын 22-нд дуусахаар байсан юм. Үүнээс хойш хариуцагч огт төлбөрөө төлөөгүй. Анхны худалдан авалтын дүн нь болохоор 951,930 төгрөг байгаа. Энийг 4 хуваагаад эхний төлөлтөө аппликэйшнээрээ хариуцагч өөрөө хийдэг. Энэ төлөлтөө бол аппликэйшн ашигласан учраас 237,982 төгрөгийг хариуцагч бол төлсөн. Тэгээд үлдэх 713,948 төгрөгийг хариуцагч огт төлөөгүй. Хугацаа хэтэрснээс хойш 7 хоногийн дараагаас манайх *******гууль бодож эхэлдэг. Тэгээд хугацаа хэтрээд 7 хоног болоод 2023 оны 12 сарын 29-нд *******гууль 10 мянган төгрөг, дахиад лавлагааны үнэ өссөн учраас ингээд  2 удаа *******гууль тоологдоод, энэ хугацаанд хоног хэтэрсэн бол манайх өдөр болгон спок гээд мессеж биччихдэг. Та хугацаа хэтэрсэн байна гээд, мөн манай тусгай активаас хэрэглэгч рүү холбогддог. Тэгээд үүнээс хойш огт төлбөрөө төлөхгүй холбогдоход утсаа авахгүй, үүргээ биелүүлэхгүй буцаж явсаар байгаад манайх хамгийн сүүлийнхээ арга хэмжээг аваад шүүхэд хандсан байна. Бас хариуцагчийн манай дээр бүртгэлтэй хаягаар нь мэдэгдэх хуудас өгсөн. Мэдэгдэх хуудсаа хүлээж авсан учраас одоо тэр хаяг дээрээ оршин суудаг. Шуудан буцаагүй учраас манайх бас тухайн хаягаар ингээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.Э*******ээс 1,070,922 төгрөгийг гаргуулна.” гэв.

 

  1. Хэрэгт авагдсан нэхэмжлэл, №496971 дугаартай үйлчилгээ үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөгчийн тайлбар зэргийг үндэслээд талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзлээ. Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээдэг. Энэ тохиолдолд худалдагч нь бараа, бүтээгдэхүүний үнийг шаардах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж, нэхэмжлэгч нь бараа бүтээгдэхүүний үнийг худалдагчид төлж, худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг хэсэгчлэн нэхэмжлэгчид төлөх үүргийг хүлээжээ. Өөрөөр хэлбэл тус үйл явц нь фак*******ингийн үйлчилгээ бөгөөд талуудын байгуулсан гэрээ нь үндсэн шинжээрээ зээлээр худалдах-худалдан авах гэрээнд хамаарах юм.

 

  1. Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авагчийн хүлээх гол үүрэг нь эд хөрөнгийн үнийг тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн төлөх байдаг ба хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хариуцагч Б.Э******* нь дээрх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

  1. Хариуцагч Б.Э*******т нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч тэрээр хуульд заасан хугацаанд зөвшөөрөл болон татгалзал, түүнтэй холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй, мөн түүнд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т “Зохигч үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн до******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.” гэсэн бол мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч Б.Э*******ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,250 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 30,250  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож  шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Дархан овогт Б*******ын Э*******ээс 1,070,922 (нэг сая далан мянга есөн зуун хорин хоёр) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С******* *******  ББСБ” ХХК-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30,250 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Б.Э*******ээс 30,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С******* ******* ББСБ” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн  7511.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн до*******  Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Р.БАТБАЯР