Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 157/ШШ2025/00453

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “А ******* ББСБ” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Н.Э*******ад холбогдох 2,994,984.83 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг  2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А ******* ББСБ” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Н.Э******* нь манай банк бус санхүүгийн байгууллагатай 2024 оны 11 сарын 20-ны өдөр 11092424 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулж, Цахим зээлийн эрх нээх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т заасны дагуу:

Зээлдэгч нь төлбөр төлөх хуваарийн дагуу үндсэн зээл 2,432,639.38 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан боловч гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүйн улмаас зээлийн хүүнд 562,345.45 төгрөг, нийт 2,994,984.83 төгрөг төлж барагдуулах ёстой байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй бөгөөд манай байгууллагаас  зээлдэгчийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа утсаар биечлэн уулзаж сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй 330 хоног болсон байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйл болон "Цахим зээлийн эрх нээх гэрээ"-ний 8 дугаар зүйлийн 8.2.1, 8.2.3-т заасныг үндэслэн Н.Э*******аас 2,994,984.83 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 Хариуцагч Б******* овогт Н******* Э******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “ Миний бие Н.Э******* нь А ******* ББСБ ХК-иас нэхэмжилсэн 2,994,984.83 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Миний бие одоогоор ажилгүй байгаа тул ажилд ороод 2026 оноос төлж эхлэх хүсэлтэй байна. /6сар/” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А ******* ББСБ” ХК нь хариуцагч Н.Э*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,994,984.83 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч Н.Э******* нь 2,994,984.83 төгрөгийг “Ард ******* ББСБ” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 11 сарын 20-ны өдөр  MN140052111300267703 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ, Н.Э*******ын зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Э******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,994,984.83 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 2,994,984.83  (хоёр сая есөн зуун ерэн дөрвөн мянга есөн зуун наян дөрвөн төгрөг наян гурван мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,870 төгрөгөөс тавин хувь 31,435 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 31,435 төгрөгийг, хариуцагч Н.Э*******аас улсын тэмдэгтийн хураамж 31,435 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А ******* ББСБ” ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “А ******* ББСБ” ХК-ийн нэхэмжилсэн 2,994,984.83 (хоёр сая есөн зуун ерэн дөрвөн мянга есөн зуун наян дөрвөн төгрөг наян гурван мөнгө) төгрөгийг хариуцагч Н.Э******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,870 төгрөгөөс тавин хувь 31,435 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 31,435 төгрөгийг, хариуцагч Н.Э*******аас улсын тэмдэгтийн хураамж 31,435 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А ******* ББСБ” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Э******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР