Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 157/ШШ2025/00455

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг   хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г*******д холбогдох  “8,863,387.86 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч,  2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Г******* нь манай компанитай 2024 оны 6 сарын 24-ний өдөр L100022741 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулж зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон.

2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 7901065921 зээлийн дансны дугаартай, 281,000.00 /хоёр зуун наян нэгэн мянган төгрөг/ төгрөгийн п******* зеро зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4201060020 дансанд,

2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 7901024290 зээлийн дансны дугаартай, 740,000.00 /долоон зуун дөчин мянган төгрөг/ төгрөгийн п******* зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4201060020 дансанд,

2024 оны дугаар сарын 12-ны өдөр 7801755153 зээлийн дансны дугаартай, 1,148,000.00 /нэг сая нэг зуун дөчин найман мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын   3.5   хувийн   хүүтэйгээр   зээлдэгчийн   5946146007   банкны   тоот   дансанд,

2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 7100696011 зээлийн дансны дугаартай, 6,240,000.00 /зургаан сая хоёр зуун дөчин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.55 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946146007 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 сарын 13-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

  1. 2025 оны 1 дүгээр сарын 20-ны зээлийн үлдэгдэл нь:
  • Үндсэн зээл: 281,000.00 /хоёр зуун наян нэгэн мянган төгрөг/
  • Шимтгэл: 0.00
  • Үндсэн хүү: 0.00
  • Нэмэгдүүлсэн хүү: 40,584.66 /дөчин мянга таван зуун наян дөрвөн төгрөг жаран зургаан мөнгө /
  • Нийт: 321,584.66 /гурван зуун хорин нэгэн мянга таван зуун наян дөрвөн төгрөг жаран зургаан мөнгө /

2.    2024 оны 12 дугаар сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь:

  • Үндсэн зээл: 739,981.45 /долоон зуун гучин есөн мянга есөн зуун наян нэгэн төгрөг дөчин таван мөнгө /
  • Шимтгэл: 0.00
  • Үндсэн хүү: -0.01
  • Нэмэгдүүлсэн хүү: 94,107.21 /ерэн дөрвөн мянга нэг зуун долоон төгрөг хорин нэгэн мөнгө /
  • Нийт: 834,088.65 /найман зуун гучин дөрвөн мянга наян найман төгрөг жаран таван мөнгө /

3. 2024 оны 10 дугаар сарын 12-ны зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 573,997.50 /таван зуун далан гурван мянга есөн зуун ерэн долоон төгрөг тавин мөнгө /

  • Шимтгэл: 14,200.00 /арван дөрвөн мянга хоёр зуун төгрөг/
  • Үндсэн хүү: 140,023.93 /нэг зуун дөчин мянга хорин гурван төгрөг ерэн гурван мөнгө /
  • Нэмэгдүүлсэн хүү: 24,041.85 /хорин дөрвөн мянга дөчин нэгэн төгрөг наян таван мөнгө /
  • Нийт: 752,263.28 /долоон зуун тавин хоёр мянга хоёр зуун жаран гурван төгрөг хорин найман мөнгө /

4. 2024 оны 9 дүгээр сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь:

  • Үндсэн зээл: 5,451,356.72 /таван сая дөрвөн зуун тавин нэгэн мянга гурван зуун тавин зургаан төгрөг далан хоёр мөнгө /
  • Шимтгэл: 0.00
  • Үндсэн хүү: 1,446,186.12 /нэг сая дөрвөн зуун дөчин зургаан мянга нэг зуун наян зургаан төгрөг арван хоёр мөнгө /
  • Нэмэгдүүлсэн хүү: 52,408.43 /тавин хоёр мянга дөрвөн зуун найман төгрөг дөчин гурван мөнгө /
  • Нийт: 6,949,951.27 /зургаан сая есөн зуун дөчин есөн мянга есөн зуун тавин нэгэн төгрөг хорин долоон мөнгө /

 

Иймд зээлдэгч Б.Г*******-с үндсэн зээлийн төлбөрт 7,046,335.67 /долоон сая дөчин зургаан мянга гурван зуун гучин таван төгрөг жаран долоон мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 1,586,210.04 /нэг сая таван зуун наян зургаан мянга хоёр зуун арван төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 211,142.15 /хоёр зуун арван нэгэн мянга нэг зуун дөчин хоёр төгрөг арван таван мөнгө/ төгрөг, шимтгэл 14,200.00 /арван дөрвөн мянга хоёр зуун төгрөг/ төгрөг, нотариатын зардал 5,500.00 /таван мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 8,863,387.86 /найман сая найман зуун жаран гурван мянга гурван зуун наян долоон төгрөг наян зургаан мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ

 

Хариуцагч Ор******* овогт Б*******ын Г******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Б.Г******* би зээл авсан нь үнэн 8,863,387.86 төгрөгийг 6 сарын дотор хуваан төлөх нь үнэн болно.” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

“П******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.Г*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,863,387.86 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  Б.Г******* нь 8,863,387.86 төгрөгийг “П******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн L100622741 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, Б.Г*******гийн зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримту*******аар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8,863,387.86 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8,863,387.86 (найман сая найман зуун жаран гурван мянга гурван зуун наян долоон төгрөг наян зургаан мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,764 төгрөгийн тавин хувь 78,382 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 78,382 төгрөгийг, хариуцагч Б.Г*******гаас улсын тэмдэгтийн хураамж 78,382 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг *******ирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 8,863,387.86 (найман сая найман зуун жаран гурван мянга гурван зуун наян долоон төгрөг наян зургаан мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Г******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156,764 төгрөгийн тавин хувь 78,382 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 78,382 төгрөгийг, хариуцагч Б.Г*******гаас улсын тэмдэгтийн хураамж 78,382 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д  олгосугай..

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Г******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асу*******лаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР