| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00470/И |
| Дугаар | 157/ШШ2025/00459 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 157/ШШ2025/00459
| Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Д******* холбогдох “3,627,598.67 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч Н.Д******* нь Т******* ББСБ ХХК-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна.
1. 2025-03-12-ны өдөр ЗГ2025031256149 тоот гэрээний дагуу Samsung watch fit, Galaxy-A55-128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,598,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
2. 2025-03-12-ний өдөр ЗГ2025031256152 тоот гэрээний дагуу Samsung watch fit, Galaxy-A55-128GB маркийн гар утас/цаг, чихэвч/-ыг нийт 1,402,000 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан.
Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.Үүнд:
Нотариатын төлбөрт 0 төгрөг, нийт 3.627.598.67 төгрөгийг хариуцагч Н*******н Д*******гаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Боржигон овогт Н*******н Д******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Би Т******* худалдан авалтын эрхээр хүүдээ утас авч өгсөн, хүү төлөхгүй байсаар одоогийн 3,627,598.67 төгрөг болтол хуримтлуулагдсан байна. Иймд би боломж бололцоогоороо 100,000, 200,000-гаар хасалт хийж төлж барагдуулна. Маргах зүйл байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Т******* ББСБ” ХХК нь хариуцагч Н.Д******* холбогдуулан зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 3,627,598.67 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Н.Д******* нь 3,627,598.67 төгрөгийг “Т******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ2025031256149 дугаартай бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ2025031256152 дугаартай бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,627,598.67 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 3,627,598.67 (гурван сая зургаан зуун хорин долоон мянга таван зуун ерэн найман төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,991 төгрөгийн тавин хувь 36,495 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 36.495 төгрөгийг, хариуцагч Н.Д*******гаас улсын тэмдэгтийн хураамж 36,495 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
1. Нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 3,627,598.67 (гурван сая зургаан зуун хорин долоон мянга таван зуун ерэн найман төгрөг жаран долоон мөнгө) төгрөгийг хариуцагч Н.Д******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,991 төгрөгийн тавин хувь 36,495 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 36,495 төгрөгийг, хариуцагч Н.Д*******гаас улсын тэмдэгтийн хураамж 36,495 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Т******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Н.Д******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР