Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 157/ШШ2025/00463

 
 
 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг      хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг   хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

 

 

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Г******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй Б.Т*******т холбогдох  “8,334,032.43 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Г******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Т******* нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Г******* банктай 3Г/R001576394 тоот Зээл болон барьцааны гэрээ /дижитал зээл/ байгуулж, 10,000,000.00 /Арван сая/ төгрөгийн зээлийг жилийн 21 /хорин нэг/ хувийн хүүтэйгээр 30 /гучин/ сарын хугацаатай зээлсэн.

Зээлдэгч Б.Т******* нь дээрх ЗГ/R001576394 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 82 хоног хугацаа хэтрүүлэн *******ыг хохироож байгаа бөгөөд 2025 оны 10-р сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: 8,334,032.43 /найман сая гурван зуун гучин дөрвөн мянга гучин хоёр төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөг, нотариатын зардалд 12,500 /арван хоёр мянга таван зуу/ улсын тэмдэгтийн хураамж 148,295 /нэг зуун дөчин найман мянга хоёр зуун ерэн таван төгрөг/-ын  хамт Г******* *******-д олгуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Х******* овогт Б*******ын Т******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “8,334,032.43 мөнгийг сар бүрийн 22-нд төлнө. 300,000 төгрөгөөр төлнө.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Г******* ******* ХК нь хариуцагч Б.Т*******аас зээлийн гэрээний үүрэгт 8,334,032.43 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  Б.Т******* нь 8,334,032.43 төгрөгийг “Г******* *******” ХК-нд төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3Г/R001576394 дугаартай Дижитал зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Т******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8,334,032.43 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8,334,032.43 /найман сая гурван зуун гучин дөрвөн мянга гучин хоёр төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,295 төгрөгийн тавин хувь 74,147 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 74,147 төгрөгийг, хариуцагч Б.Т*******аас улсын тэмдэгтийн хураамж 74,147 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г******* *******” ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Г******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 8,334,032.43 /найман сая гурван зуун гучин дөрвөн мянга гучин хоёр төгрөг дөчин гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч Б.Т******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 148,295 төгрөгийн тавин хувь 74,147 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 74,147 төгрөгийг, хариуцагч Б.Т*******аас улсын тэмдэгтийн хураамж 74,147 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г******* *******” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Т******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР