2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 191/ШШ2025/11166

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 12 01 191/ШШ2025/11166

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, ******* банк /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 29,292,468 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Харилцагч Э.*******аас цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1- д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Банк, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т Энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр MN******* дугаартай Зээлийн гэрээ байгуулан 24,749,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* банк дахь ******* тоот данс руу шилжүүлсэн.

Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг зээлдэгч Э.*******аас шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачилга, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж MN******* дугаартай Зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна. Үүнд: Үндсэн зээлийн үлдэгдэлд 24,749,000 төгрөг, Зээлийн хүүгийн төлбөрт 4,424,002 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 119,466 төгрөг, Нийт 29,292,468 төгрөг.

Иймд талуудын хооронд байгуулсан цахим цалингийн гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагч Э.*******аас нийт 29,292,468 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.******* миний бие ******* банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 29,292,468 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 29,292,468 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 29,292,468 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

 

Иймд нэхэмжлэгч ******* банк ХК-ийн, зээлийн гэрээний үүрэгт 29,292,468 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 29,292,468 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 304,412 төгрөгийн тал хувь болох 152,206 төгрөгийг хариуцагч Э.*******аас, тал хувь болох 152,206 төгрөгийг Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,412 төгрөгөөс үлдэх 152,206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн, зээлийн гэрээний үүрэгт 29,292,468 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 152,206 төгрөг, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 152,206 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,412 төгрөгөөс үлдэх 152,206 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Э.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ