Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 157/ШШ2025/00464

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг  хэрэгсэхгүй болгох тухай

       Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч И******* ******* ******* *******" ХХК-ийн нэхэмжлэлтэй А.М*******т холбогдох 4,311,070.47 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “И******* ******* ******* ******* *******" ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч А******* овогтой М******* нь тус ХХК-тай 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр дугаар №Io-0287960 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 2,722,966 төгрөгийг сарын 3,9 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул зээлдэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр  дугаар №Io-0287960 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардалд:

  • Үндсэн зээлийн үлдэгдэл: 2,722,966 төгрөг
  • Үндсэн зээлийн хүү: 1,448,916.32  төгрөг
  • Нэмэгдүүлсэн хүү: 139,188.15 төгрөг
  • Бусад зардал: 0 төгрөг

Иймд: Талуудын хооронд байгуулсан дугаар №Io-0287960 тоот “Барьцаат зээлийн гэрээ”-ний зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардал, Нийт 4,311,070.47 төгрөгийг УТХураамж төлсөн төлбөрийн хамт гаргуулж, “И******* БЗГ" ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Х******* овогт А******* М******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “А.М******* миний бие нь “И******* БЗГ”-аас 4,311,070.47 төгрөгийг авсан нь үнэн. Өвчтэй байсан тул төлж чадаагүй ээ, одоогоор урьд банкны мөнгөө төлж байгаа тул дууссаны дараагаар төлж барагдуулна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“И******* ******* ******* *******" ХХК нь хариуцагч А.М*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,311,070.47 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А.М******* нь 4,311,070.47 төгрөгийг “И******* ******* ******* *******" ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №Io-0287960 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.М******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,311,070.47 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 4,311,070.47 (дөрвөн сая гурван зуун арван нэгэн мянга далан төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,000 төгрөгийн тавин хувь 42,000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 42,000 төгрөгийг, хариуцагч А.М*******ээс улсын тэмдэгтийн хураамж 42,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ”И******* ******* ******* *******" ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ”И******* ******* ******* *******" ХХК-ийн нэхэмжилсэн 4,311,070.47 (дөрвөн сая гурван зуун арван нэгэн мянга далан төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийг хариуцагч А.М******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,000 төгрөгийн тавин хувь 42,000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 42,000 төгрөгийг, хариуцагч А.М*******ээс улсын тэмдэгтийн хураамж 42,000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ”И******* ******* ******* *******" ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч  А.М******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

           

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР