| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00483/И |
| Дугаар | 157/ШШ2025/00465 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 157/ШШ2025/00465
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.П*******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,116,292.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, танилцаад 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч М.П******* нь манай компанитай 2022 оны 8 сарын 30-ны өдөр L25500751 дугаартай "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан бөгөөд богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.
Зээлдэгч М.П*******ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу П******* аппликейшнаас:
2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 7801384748 зээлийн дансны дугаартай, 102,000.00 /нэг зуун хоёр мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946370968 банкны тоот дансанд,
2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 7801992194 зээлийн дансны дугаартай, 160,000.00 /нэг зуун жаран мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946370968 банкны тоот дансанд,
2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 7825919580 зээлийн дансны дугаартай, 300,000 /гурван зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946370968 банкны тоот дансанд,
2025 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 7823631679 зээлийн дансны дугаартай, 200,000.00 /хоёр зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946370968 банкны тоот дансанд,
2025 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 7823413111 зээлийн дансны дугаартай, 111,000.00 /нэг зуун арван нэгэн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946370968 банкны тоот дансанд,
2025 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 7823313403 зээлийн дансны дугаартай, 654,000.00 /зургаан зуун тавин дөрвөн мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946370968 банкны тоот дансанд,
2025 оны 2 дугаар сарын 5-ны өдөр 7823182356 зээлийн дансны дугаартай, 476,000.00 /дөрвөн зуун далан зургаан мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946370968 банкны тоот дансанд,
2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 7822940282 зээлийн дансны дугаартай, 200,000.00 /хоёр зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946370968 банкны тоот дансанд,
2025 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 7808143752 зээлийн дансны дугаартай, 200,000 /хоёр зуун мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946370968 банкны тоот дансанд,
2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 7100757863 зээлийн дансны дугаартай, 890,000 /найман зуун ерэн мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 2.95 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946370968 банкны тоот дансанд,
2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 7900959292 зээлийн дансны дугаартай, 977,000.00 /есөн зуун далан долоон мянган төгрөг/ төгрөгийн п******* зеро зээлийг 45 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх нөхцөлтэйгөөр зээлдэгчийн 4203192089 дансанд,
2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 7100107514 зээлийн дансны дугаартай, 14,990,000.00 /арван дөрвөн сая есөн зуун ерэн мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай cap бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.05 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5946370968 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.
Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 10 сарын 13-ны өдөр өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна.
Үүнд
1. 2025 оны 5 дугаар сарын 16-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 91,799.32 /ерэн нэгэн мянга долоон зуун ерэн есөн төгрөг гучин хоёр мөнгө/
- Шимтгэл: 2,294.99 /хоёр мянга хоёр зуун ерөн дөрвөн төгрөг ерэн есөн мөнгө/
- Үндсэн хүү: 7,771.50 /долоон мянга долоон зуун далан нэгэн төгрөг тавин мөнгө/
- Нэмэгдүүлсэн хүү: 1,101.60 /нэг мянга нэг зуун нэг төгрөг жаран мөнгө/
- Нийт: 102,967.41 /нэг зуун хоёр мянга есөн зуун жаран долоон төгрөг дөчин нэгэн мөнгө/
2. 2025 оны 5 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь :
- Үндсэн зээл: 143,999.80 /нэг зуун дөчин гурван мянга есөн зуун ерэн есөн төгрөг наян мөнгө /
- Шимтгэл: 3,600.00 /гурван мянга зургаан зуун төгрөг/
-Үндсэн хүү: 12,190.66 /арван хоёр мянга нэг зуун ерэн төгрөг жаран зургаан мөнгө/
3. 2025 оны 5 дугаар сарын 10-ны зээлийн үлдэгдэл нь :
4. 2025 оны 2 дугаар сарын 22-ны зээлийн үлдэгдэл нь :
5. 2025 оны 2 дугаар сарын 15-ны зээлийн үлдэгдэл нь :
6. 2025 оны 2 дугаар сарын 11-ний зээлийн үлдэгдэл нь :
7. 2025 оны 2 дугаар сарын 5-ны зээлийн үлдэгдэл нь :
8. 2025 оны 1 дүгээр сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь :
9. 2025 оны 1 дүгээр сарын 28-ны зээлийн үлдэгдэл нь :
10. 2024 оны 12 дугаар сарын 30-ны зээлийн үлдэгдэл нь :
11. 2024 оны 11 дүгээр сарын 18-ны зээлийн үлдэгдэл нь :
12. 2024 оны 9 дүгээр сарын 27-ны зээлийн үлдэгдэл нь :
Иймд хариуцагч М.П*******аас нийт 18,116,292.46 /арван найман сая нэг зуун арван зургаан мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч О******* овогт М******* П******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие М******* овогтой П******* П*******-ББСБ-аас 18,116,292.46 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг төлж барагдуулна.” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
“П******* ББСБ” ХХК нь хариуцагч М.П*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,116,292.46 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М.П******* нь 18,116,292.46 төгрөгийг “П******* ББСБ” ХХК-д төлөх үүрэгтэй болох нь 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн L25500751 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, М.П*******ын зээлийн дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 18,116,292.46 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 18,116,292.46 /арван найман сая нэг зуун арван зургаан мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,531 төгрөгийн тавин хувь 124,265 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 124,265 төгрөгийг, хариуцагч М.П*******аас улсын тэмдэгтийн хураамж 124,265 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
1.Нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 18,116,292.46 /арван найман сая нэг зуун арван зургаан мянга хоёр зуун ерэн хоёр төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч М.П******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,531 төгрөгийн тавин хувь 124,265 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 124,265 төгрөгийг, хариуцагч М.П*******аас улсын тэмдэгтийн хураамж 124,265 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “П******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч М.П******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР