| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00490/И |
| Дугаар | 157/ШШ2025/00469 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 157/ШШ2025/00469
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Б******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х*******"ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.А******* холбогд ох 9,771,176.12 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч авч, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х*******" ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б******* овогтой А******* нь Х*******ны Б******* тооцооны төвөөс 2024 оны 10 сарын 26-ны өдөр 1430090447 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 13,801,998.90 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 10 сарын 26-ны өдөр зээлдэгч Б.А******* Х******* дахь 5002587290 тоот дансанд 13,801,998.90 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430090447 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 08 сарын 15-ны өдрөөс эхлэн төлөлгүй 87 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд
Нэхэмжлэлийн шаардлага:
Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаарх 9,771,176.12 (есөн сая долоон зуун далан нэгэн мянга нэг зуун далан зургаан төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Б.А*******ээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б******* овогт Б*******ы А******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжилж байгаа мөнгөн дүн болох 9,771,176.12 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлөгдөөгүй хуримтлагдсан 1,770,000-г төлөөд үлдсэн төлөлтөө хуваарийн дагуу төлөх хүсэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Х*******” ХК нь хариуцагч Б.А******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,771,176.12 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.А******* нь 9,771,176.12 төгрөгийг “Х*******” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1430090447 дугаартай зээлийн гэрээ, дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 9,771,176.12 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.
Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага 9,771,176.12 (есөн сая долоон зуун далан нэгэн мянга нэг зуун далан зургаан төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,289 төгрөгийн тавин хувь 85,644 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 85,644 төгрөгийг, хариуцагч Б.А*******ээс улсын тэмдэгтийн хураамж 85,644 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х*******” ХК-д олгох нь зүйтэй байна.
1.Нэхэмжлэгч “Х*******” ХК-ийн нэхэмжилсэн 9,771,176.12 (есөн сая долоон зуун далан нэгэн мянга нэг зуун далан зургаан төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Б.А******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,289 төгрөгийн тавин хувь 85,644 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 85,644 төгрөгийг, хариуцагч Б.А*******ээс улсын тэмдэгтийн хураамж 85,644 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х*******” ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.А******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.БАТБАЯР