| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/10720/И |
| Дугаар | 191/ШШ2025/11159 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/11159
2025 12 01 191/ШШ2025/11159
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл би,
Нэхэмжлэгч: орших байрлах, ******* банк ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /рд:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 21,849,088.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* банк нь Э.*******тэй 2022.03.29-ний өдөр ЗГ/9586864 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 3,200.00 төгрөгийн эрхтэй кредит картыг картыг бэлэн гүйлгээнд жилийн 42.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон.
Гэрээний хугацаа 2026.03.29-ний өдөр дуусах боловч Э.******* нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна.
Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн төлбөр олгосон/бодогдсон 7,363.31 төгрөг, төлсөн 5,523.49 төгрөг, үлдэгдэл 1,839.82 төгрөг, хүү олгосон/бодогдсон 821.09 төгрөг, төлсөн 496.92 төгрөг, үлдэгдэл 324.17 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү олгосон/бодогдсон 157.22 төгрөг, төлсөн 56.40 төгрөг, үлдэгдэл 100.82 төгрөг, нийт олгосон/бодогдсон 8,341.62 төгрөг, төлсөн 6,076.81 төгрөг, үлдэгдэл 2,264.81 төгрөг юм.
Монгол банкны 2025.09.29-ний өдрийн ханшаар буюу 3,594.81 төгрөгөөр тооцоход 8,141,176.62 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Мөн ******* банк нь Э.*******тэй 2023.05.18-ны өдөр KГ/******* тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээгээр 4,000,000 төгрөгийн эрхтэй кредит картыг бэлэн гүйлгээнд жилийн 42.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар олгосон.
Гэрээний хугацаа 2025.05.18-ны өдөр дуусах боловч 1,829.63 төгрөгийг 120 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн төлбөр олгосон/бодогдсон 89,612,371.78 төгрөг, төлсөн 78,082,744.59 төгрөг, үлдэгдэл 11,529,627.19 төгрөг, хүү олгосон/бодогдсон 11,810,096.46 төгрөг, төлсөн 10,111,243.55 төгрөг, үлдэгдэл 1,698,852.91 төгрөг, хугацаа хэтрүүлсний хүү олгосон/бодогдсон 1,393,369.84 төгрөг, төлсөн 923,938.03 төгрөг, үлдэгдэл 469,431.55 төгрөг, нийт олгосон/бодогдсон 103,019,465.66 төгрөг, төлсөн 89,311,554.01 төгрөг, үлдэгдэл 13,707,911.65 төгрөг юм. Зээлийн гэрээний үүрэг 2022 оны 8 дугаар сараас зөрчигдөж эхэлсэн тул гэрээг цуцалж байна.
Иймд нийт 21,849,088.2 төгрөгийг Э.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Э.******* миний бие ******* банк ХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 21,849,088.2 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Э.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,849,088.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* банк ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 21,849,088.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Иймд нэхэмжлэгч ******* банк ХК-ийн, зээлийн гэрээний үүрэгт 21,849,088.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 21,849,088.2 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 267,109 төгрөгийн тал хувь болох 133,554.5 төгрөгийг хариуцагч Э.*******ээс, тал хувь болох 133,554.5 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,109 төгрөгөөс үлдэх 133,554.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн, зээлийн гэрээний үүрэгт 21,849,088.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Э.*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 133,554.5 төгрөг, улсын орлогоос 133,554.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 267,109 төгрөгөөс үлдэх 133,554.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Э.******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ