Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 157/ШШ2025/00470

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг  хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хэнтий аймгийн Б******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Х*******" ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ц*******т холбогдох “10,679,602.92 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Х*******" ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн  Б******* овогтой Ц******* нь Х*******ны Б******* тооцооны төвөөс 2024 оны 08 сарын 07-ны өдөр 1430089419 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 17,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2024 оны 08 сарын 07-ны өдөр зээлдэгч Б.Ц*******ын Х******* дахь 5005824502 тоот дансанд 17,000,000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэтэл зээлдэгч нь банктай байгуулсан 1430089419 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 08 сарын 13-ны өдрөөс эхлэн төлөлгүй 89 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд

Нэхэмжлэлийн шаардлага:

Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2025 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаарх 10,679,602.92 (арван сая зургаан зуун далан есөн мянга зургаан хоёр төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Ц*******аас гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Боржигин овогт Б*******ийн Ц******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц******* нь Х*******наас 10,679,602.92 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. Ц******* би 2025 оны 11 сарын 27-оос эхэлж зээлээ цаг тухайд нь төлөх болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Х*******” ХК нь хариуцагч Б.Ц*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,679,602.92 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Ц******* 10,679,602.92 төгрөгийг “Х*******” ХК-д төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1430089419 дугаартай зээлийн гэрээ, дансны хуулга, нэхэмжлэл, хариуцагчийн бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ц******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,679,602.92 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 10,679,602.92 (арван сая зургаан зуун далан есөн мянга зургаан зуун хоёр төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,824 төгрөгийн тавин хувь 92,912 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 92,912 төгрөгийг, хариуцагч Б.Ц*******аас улсын тэмдэгтийн хураамж 92,912 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х*******” ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Х*******” ХК-ийн нэхэмжилсэн 10,679,602.92 (арван сая зургаан зуун далан есөн мянга зургаан зуун хоёр төгрөг ерэн хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Б.Ц******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 185,824 төгрөгийн тавин хувь 92,912 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 92,912  төгрөгийг, хариуцагч Б.Ц*******аас улсын тэмдэгтийн хураамж 92,912 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х*******” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Ц******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР