Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 157/ШШ2025/00472

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг    хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр би нэхэмжлэгч “Г******* *******” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Х*******ид холбогдох  “8,614,432.12 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад  

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч “Г******* *******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ц******* овогтой Х******* нь Г******* *******тай цахимаар 3Г-R001600189 тоот “Дижитал зээлийн гэрээ байгуулж, 2024 оны 11 сарын 29-ний өдөр 1905232258 тоот зээлийн данс үүсгэн 10,000,000.00 /Арван сая/ төгрөгийн зээлийг жилийн 21 \Хорин нэг\ хувийн хүүтэйгээр 30 \Гучин\ сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Ц******* овогтой Х******* нь ЗГ-R001600189 тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 10 сарын 21-ний өдрийн байдлаар 98 хоногийн хугацаа хэтрүүлэн, нийт 8,614,432.12 төгрөгийн өр үүсгэж *******ийг хохироож байна. Иймд зээлдэгч Ц******* овогтой Х*******оос Г******* *******тай байгуулсан 3Г-R001600189 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 8,614,432.12 (найман сая зургаан зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун гучин хоёр төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийг гаргуулж, “Г******* *******” ХК-д олгуулж өгнө үү” гэжээ.

Зээл олголт, төлөлтийн тооцоолол

 

Олгосон

Төлсөн

Үлдэгдэл

Үндсэн өр

10,000,000

1,982,900.30

8,017,099.70

Үндсэн хүү

1,626,592.52

1,036,182.55

590,409.97

Нэмэгдүүлсэн хүү

7,480.24

557.79

6,922.45

Нийт дүн

11,634,072.76

3,019,640.64

8,614,432.12

Хариуцагч Б******* овогт Ц*******ын Х******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Г******* *******наас нэхэмжилсэн 8,614,432.12 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Г******* *******” ХК нь хариуцагч Ц.Х*******оос зээлийн гэрээний үүрэгт 8,614,432.12 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч  Ц.Х******* нь 8,614,432.12 төгрөгийг Г******* ******* ХК-нд төлөх үүрэгтэй болох нь 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 3Г/R001600189 дугаартай Дижитал зээлийн гэрээ, нэхэмжлэл, хариуцагч нарын бичгээр гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Х******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8,614,432.12 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, маргаагүй болно. 

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 8,614,432.12 (найман сая зургаан зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун гучин хоёр төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бичгээр хариу тайлбараа ирүүлсэн байгаа нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна гэж заажээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,781 төгрөгийн тавин хувь 76,390 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 76,390 төгрөгийг, хариуцагч Ц.Х*******оос улсын тэмдэгтийн хураамж 76,390 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г******* *******” ХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758.1, 123 дугаар   зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч “Г******* *******” ХК-ийн нэхэмжилсэн 8,614,432.12 (найман сая зургаан зуун арван дөрвөн мянга дөрвөн зуун гучин хоёр төгрөг арван хоёр мөнгө) төгрөгийг хариуцагч Ц.Х******* нь төлж барагдуулахаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,781 төгрөгийн тавин хувь 76,390 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 76,390 төгрөгийг, хариуцагч Ц.Х*******оос улсын тэмдэгтийн хураамж 76,390 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Г******* *******” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Ц.Х******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

                                   

 

 

 

ШҮҮГЧ                       Р.БАТБАЯР