| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00691/И |
| Дугаар | 310/ШШ2025/00699 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 310/ШШ2025/00699
| 2025 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 310/ШШ2025/00*******99 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ы ******* тоотод оршин суух, ******* ******* овогт *******ын ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00*******91/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Л.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний төмрийн тасагт 1987 оны 03 сард ажилд орж 1989 оны 12 сарын 29-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тэтгэвэрт орох гэтэл ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал байхгүй байгаа. Хөдөлмөрийн дэвтэр одохгүй байгаа. Иймд 1987 оны 03 сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэл ******* аймгийн ахуй үйлчилгээний удирдах газрын төмрийн тасагт төмөрчнөөр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 09 сарын 2*******-ны өдрийн 151 дугаартай тодорхойлолт /хэргийн 3-4-р хуудас/, ******* аймгийн Татварын газрын 2025 оны 09 сарын 29-ний өдрийн 08/471 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/, ******* аймгийн ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 03 сарын 17-ны өдрийн 55 дугаартай тушаалын хуулбар /хэргийн *******-р хуудас/, гэрэл зураг /хэргийн 7-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 9-р хуудас/-ыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрч , , нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Л.******* хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, архиваас ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул 1987 оны 03 сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэл ******* аймгийн ахуй үйлчилгээний удирдах газрын төмрийн тасагт төмөрчнөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Л.******* 1987 оны 03 сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэл ******* аймгийн ахуй үйлчилгээний удирдах газрын төмрийн тасагт төмөрчнөөр ажиллаж байсан болох нь ******* аймгийн ахуй үйлчилгээний удирдах газрын даргын 1987 оны 03 сарын 17-ны өдрийн 55 дугаартай тушаалын хуулбар, гэрэл зураг, гэрч , , нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.******* хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Л.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.*******, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 11*******, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.*******-д зааснаар ******* ******* овогт *******ын ******* // нь 1990 оны 10 сарын 11-ний өдрөөс 1991 оны 09 сарын 30-ны өдрийг дуустал 1987 оны 03 сарын 12-ны өдрөөс 1989 оны 12 сарын 29-ний өдрийг хүртэл ******* аймгийн ахуй үйлчилгээний удирдах газрын төмрийн тасагт төмөрчнөөр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, *******0 дугаар зүйлийн *******0.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ