Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 310/шш2025/00700

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 310/ШШ2025/00700

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* ******* ******* *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* овогт гийн //,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00731/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Г. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1989 онд ******* хотын сувилагчийн сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд Эрүүл мэндийн яамнаас Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт хуваарилагдан Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт сувилагчаар томилогдож ажилласан. 1 жил сувилагч хийгээд анагаах ухааны ******* сургуульд конкурс өгөөд тэнцсэн учир ажлаасаа гарсан. 1989 оны 07 сарын 01-нд ажилд ороод 1990 оны 07 сарын 01-ний хооронд ажиллаж байсан. Энэ жил ажлаасаа гарч тэтгэвэрт гарсан. Гэтэл миний ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал олдоогүй. Иймээс 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэжээ.

2.Нэхэмжлэгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1989 онд ******* хотын сувилагчийн сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд Эрүүл мэндийн яамнаас Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт хуваарилагдан Дундговь аймгийн Эрүүл мэндийн газраас Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт сувилагчаар томилогдож ажилласан. 1 жил сувилагч хийгээд анагаах ухааны ******* сургуульд конкурс өгөөд тэнцсэн учир ажлаасаа гарсан. 1989 оны 07 сарын 01-нд ажилд ороод 1990 оны 07 сарын 01-ний хооронд ажиллаж байсан. Энэ жил ажлаасаа гарч тэтгэвэрт гарсан. Гэтэл миний ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал олдоогүй. Иймээс тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/, Дундговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 сарын 16-ны өдрийн 162 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/, Дундговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 07 сарын 22-ны өдрийн 73 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 5-6-р хуудас/, 331130 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 7-р хуудас/, Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2025 оны 10 сарын 17-ны өдрийн 08/512, 08/511 дугаартай албан бичгүүд /хэргийн 8-9-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 10-р хуудас/-ыг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч Г. хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч архиваас тушаал олдохгүй байгаа тул 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г. 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан болох нь Дундговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 07 сарын 22-ны өдрийн 73 дугаартай тушаалын хуулбар, хавсралт, 331130 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Г.гийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт гийн // нь 1989 оны 07 сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэгт сувилагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ