Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 310/ШШ2025/00701

 

 

 

 

 

202******* оны 11 сарын 27 өдөр

Дугаар 310/ШШ202*******/00701

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******-******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* //,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/202*******/00787/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* овогтой ******* миний бие 196******* онд төрсөн, эрэгтэй, энэ жил 61 хүрч байгаа, улсад 33 жил 6 сар ажилсан. Үүнээс 1987 оны 02 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дэлгэрхангай сумын мал эмнэлгийн тасагт жолоочоор ажиллаж байсан тухай архивт хадгалагдаагүй учир хөдөлмөрийн дэвтэр, хамт ажилаж байсан хүмүүсийн мэдэгдэл үндэслэн 1987 оны 02 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Дэлгэрхангай сумын мал эмнэлгийн тасагт жолоочоор ажиллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү гэв.

2.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, Дундговь аймгийн Татварын газрын 202******* оны 11 сарын 06-ны өдрийн 08/*******3*******, 08/*******36 дугаартай албан бичиг /хэргийн 3-4-р хуудас/, Дундговь аймгийн Архивын тасгийн 202******* оны 11 сарын 06-ны өдрийн 10/182 дугаартай тодорхойлолт /хэргийн *******-р хуудас/, 163672 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 6, 21-22-р хуудас/, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1986 оны 07 сарын 20-ны өдрийн 34, 1987 оны 02 сарын 10-ны өдрийн 6 дугаартай тушаалын хуулбарууд /хэргийн 7-8-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 10-р хуудас/, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 202******* оны 11 сарын 14-ний өдрийн 29******* дугаартай албан бичиг /хэргийн 18-р хуудас/, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Засаг даргын 202******* оны 11 сарын 14-ний өдрийн 320 дугаартай тодорхойлолт /хэргийн 19-р хуудас/-ыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрч , , нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч С.******* хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч архиваас тушаал олдохгүй байгаа тул 1987 оны 02 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын мал эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч С.******* 1987 оны 02 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын мал эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан болох нь 163672 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн даргын 1986 оны 07 сарын 20-ны өдрийн 34, 1987 оны 02 сарын 10-ны өдрийн 6 дугаартай тушаалын хуулбарууд, гэрч , түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, , түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нараас мэдүүлгээр тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 13******* дугаар зүйлийн 13*******.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч нийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

*******.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 11******* дугаар зүйлийн 11*******.1, 11*******.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 13******* дугаар зүйлийн 13*******.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* // нь 1987 оны 02 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн дэлгэрхангай сумын мал эмнэлэгт жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ