| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00707/И |
| Дугаар | 310/ШШ2025/00702 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 310/ШШ2025/00702
| 2025 оны 11 сарын 2******* өдөр | Дугаар 310/ШШ2025/00*******02 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00*******0*******/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1988-1991 оны хооронд ******* аймгийн ******* сумын *******-р цэцэрлэгт ажиллаж байсан. 16 насандаа ажилд орсон. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга дарагдаагүй тул шаардлага хангахгүй байгаа. Иймд 1988 оны 05 сарын 16-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх цэцэрлэгт асрагчаар, 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн Мандалговь сумын 1-р цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.
2.Нэхэмжлэгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1988-1991 оны хооронд ******* аймгийн ******* сумын *******-р цэцэрлэгт ажиллаж байсан. 16 насандаа ажилд орсон. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга дарагдаагүй тул шаардлага хангахгүй байгаа. Иймд 1988 оны 05 сарын 16-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх цэцэрлэгт асрагчаар, 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн Мандалговь сумын 1-р цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан болохоо тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 3-р хуудас/, ******* аймгийн Татварын газрын 2025 оны 08 сарын 21-ний өдрийн 08/395, 08/396, 08/39******* дугаартай албан бичгүүд /хэргийн 4-5, *******-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 08 сарын 21-ний өдрийн 203 дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/, ******* аймгийн Ардын депкутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 0******* сарын 20-ны өдрийн 65 дугаартай захирамжийн хуулбар /хэргийн 8-р хуудас/, Мандалговь хотын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 06 сарын 2*******-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 9-р хуудас/, ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 0******* сарын 19-ний өдрийн Б/116, 1994 оны 12 сарын 31-ний өдрийн А/212 дугаартай тушаалын хуулбарууд /хэргийн 10-11-р хуудас/, 459806 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 12-14-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 15-р хуудас/-ыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Д.******* хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэгийн зөрчилтэй, шаардлага хангахгүй байгаа тул 1988 оны 05 сарын 16-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх цэцэрлэгт асрагчаар, 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн Мандалговь сумын 1-р цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Д.******* 1988 оны 05 сарын 16-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх цэцэрлэгт асрагчаар, 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн Мандалговь сумын 1-р цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь ******* аймгийн Ардын депкутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1988 оны 0******* сарын 20-ны өдрийн 65 дугаартай захирамжийн хуулбар, Мандалговь хотын 1-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1991 оны 06 сарын 2*******-ны өдрийн 20 дугаартай тушаалын хуулбар, ******* аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 1994 оны 0******* сарын 19-ний өдрийн Б/116, 1994 оны 12 сарын 31-ний өдрийн А/212 дугаартай тушаалын хуулбарууд, 459806 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* // нь 1988 оны 05 сарын 16-ны өдрөөс 1991 оны 04 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны дэргэдэх цэцэрлэгт асрагчаар, 1991 оны 04 сарын 01-ний өдрөөс 1993 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл ******* аймгийн Мандалговь сумын 1-р цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ