Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 310/ШШ2025/00703

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 2******* өдөр

Дугаар 310/ШШ2025/00*******03

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ын *******-р гудамж, *******0*******/1-р байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын //,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00*******68/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2012 оны 08 сарын 29-ний өдөр ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт халдвартын их эмчээр ажилд орсон. Тус онд 10 сард халдварт өвчин судлалын 1 жилийн курст яваад 2013 оны 10 сард төгсөж ирсэн. Төгсөж ирээд халдвартын эмчээр ажиллаж байгаа. Энэ хугацаанд халдвартын эмчээр 2013 оноос ажиллаж эхэлсэн. 201******* онд халдвартын тасгийн эрхлэгч болсон. Энэ хугацаанд ажилласан миний тэтгэврийг тогтооход надад халдвартын их эмч, халдвартын тасгийн эрхлэгч хийж байсан тушаал байгаагүй, тушаал байхгүй болохоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэжээ.

2.Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 оны 08 сарын 29-ний өдөр ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт халдвартын их эмчээр ажилд орсон. Тус онд 10 сард халдварт өвчин судлалын 1 жилийн курст яваад 2013 оны 10 сард төгсөж ирсэн. Анх нэгдсэн эмнэлэгт орохдоо л халдвартын эмчээр ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш одоо ч гэсэн халдвартын эмчээр ажиллаж байгаа. Надад халдвартын их эмч, халдвартын тасгийн эрхлэгч хийж байсан тушаал байгаагүй, тушаал байхгүй болохоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.

3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, Г.Тувааны нэрэмжит ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2013 оны 11 сарын 1*******-ний өдрийн А/89, 2012 оны 09 сарын 12-ны өдрийн Б/98 дугаартай тушаалын хуулбарууд, хавсралт /хэргийн 2-*******-р хуудас/, 0****************************31 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 5-*******-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 8-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 11-12-р хуудас/ баримтуудыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч , , нараас мэдүүлэг авах, ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албанд хадгалагдаж буй халдвартын тасгийн их эмч Д.ийн товч намтар /хэргийн 3*******-р хуудас/, дипломны хуулбар /хэргийн 38-р хуудас/, бүтээлийн жагсаалт /хэргийн 39-р хуудас/, хүний нөөцийн удирдлага менежментийн тогтолцоо цахим программын мэдээлэл /хэргийн *******0-р хуудас/, халдвартын эмчийн албан тушаалын тодорхойлолт /хэргийн *******1-*******3-р хуудас/, хөдөлмөрийн гэрээ /хэргийн **************-*******8-р хуудас/ баримтуудад үзлэг хийж гүйцэтгэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч Д. ажилд орсон болон ажлаас гарсан тушаал байхгүй тул 2012 оны 08 сарын 29-ний өдрөөс одоог хүртэл ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт Халдвартын их эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д. нь 2012 оны 08 сарын 29-ний өдрөөс одоог хүртэл ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт Халдвартын их эмчээр ажиллаж байсан болох нь Г.Тувааны нэрэмжит ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2013 оны 11 сарын 1*******-ний өдрийн А/89, 2012 оны 09 сарын 12-ны өдрийн Б/98 дугаартай тушаалын хуулбарууд, хавсралт, 0****************************31 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, гэрч , , нарын мэдүүлэг, ******* аймгийн нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албанд хадгалагдаж буй халдвартын тасгийн их эмч Д.ийн товч намтар, дипломны хуулбар, бүтээлийн жагсаалт, хүний нөөцийн удирдлага менежментийн тогтолцоо цахим программын мэдээлэл, халдвартын эмчийн албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ баримтуудаар тогтоогдож байна.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Д.ийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын // нь 2012 оны 08 сарын 29-ний өдрөөс одоог хүртэл ******* аймгийн Нэгдсэн эмнэлэгт Халдвартын их эмчээр ажиллаж байгаа болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ