| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00702/И |
| Дугаар | 310/ШШ2025/00704 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 310/ШШ2025/00704
| 2025 оны 11 сарын 27 өдөр | Дугаар *******10/ШШ2025/00704 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р багт оршин суух, ******* овогт *******ын ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, *******10/2025/00702/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч О.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1986 онд хөдөө илгээлтээр гарсан. 1986 оны 06 сарын 25-ны өдрөөс 199******* оны 08 сарын *******1-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчин байсан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэгийн зөрчилтэй тул нийгмийн даатгалаас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсний дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.
2.Нэхэмжлэгч О.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1986 онд хөдөө илгээлтээр гарсан. 1986 оны 06 сарын 25-ны өдрөөс 199******* оны 08 сарын *******1-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчин байсан. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэгийн зөрчилтэй тул нийгмийн даатгалаас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай гэсний дагуу тус шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
*******.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн *******-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 сарын 24-ний өдрийн 225 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-5-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 266 дугаартай тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн даргын 1986 оны 06 сарын 25-ны өдрийн 28 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/, энх сүрэгтний гэрчилгээ /хэргийн 8-р хуудас/, 1989 оны 0******* сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлээс О.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 9-11-р хуудас/, хувийн хэрэг /хэргийн 12-15-р хуудас/, цалингийн баримтууд /хэргийн 16-19-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 21-р хуудас/-ыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх гэрч , нараас мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч О.******* хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэгийн зөрчилтэй, шаардлага хангахгүй байгаа тул 1986 оны 06 сарын 25-ны өдрөөс 199******* оны 08 сарын *******1-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
*******. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.******* 1986 оны 06 сарын 25-ны өдрөөс 199******* оны 08 сарын *******1-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь ******* аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлийн даргын 1986 оны 06 сарын 25-ны өдрийн 28 дугаартай тушаалын хуулбар, энх сүрэгтний гэрчилгээ, 1989 оны 0******* сарын 10-ны өдөр ******* аймгийн ******* сумын Шинэ зам нэгдлээс О.*******д олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хувийн хэрэг, цалингийн баримтууд, гэрч , нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 1**************.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч О.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар ******* овогт *******ын ******* // нь 1986 оны 06 сарын 25-ны өдрөөс 199******* оны 08 сарын *******1-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Шинэ зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ