| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00690/И |
| Дугаар | 310/ШШ2025/00705 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 310/ШШ2025/00705
| 2025 оны 11 сарын 27 өдөр | Дугаар *******0/ШШ2025/00705 | Дундговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* хот, ******* *******, *******-р хороо, *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, *******0/2025/00690/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Э.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******ийн ******* миний бие 1970 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 55 нас хүрч байгаа, улсад 18 жил 5 cap ажилласан. Үүнээс 1990 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Мандалговь хотын 1-р яслид сувилагчаар ажиллаж байсан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт, тамга, тэмдгийн зөрчилтэй болоод тэтгэвэр тогтоолгож боломжгүй болоод байна. Иймд холбогдох баримт, бичиг, гэрчийн мэдүүлэг, тушаал шийдвэрийг үндэслэн Дундговь аймгийн Мандалговь хотын 1-р яслид 1990 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 01-ний өдрийг дуустал сувилагчаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1990 оны 07 сарын 01-ний өдөр Дундговь аймгийн 01-р яслид ажилд орсон. 1994 оны 08 сарын 01-ний өдөр ажлаасаа гарсан. Тушаал байхгүй байгаа тул нэхэмжлэл гаргасан гэв.
3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, 361928 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 3-р хуудас/, Дундговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 07 сарын 21-ний өдрийн 75 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 4-6-р хуудас/, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 сарын 13-ны өдрийн 154 дугаартай албан бичиг /хэргийн 7-р хуудас/, Дундговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 09 сарын *******-ний өдрийн 148 дугаартай тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/, Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2025 оны 09 сарын *******-ний өдрийн 08/447 дугаартай албан бичиг /хэргийн 9-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 11-р хуудас/-ыг шүүхэд ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Э.******* хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэг зөрчилтэй байгаа тул 1990 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Мандалговь хотын 1-р яслид сувилагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.******* 1990 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Мандалговь хотын 1-р яслид сувилагчаар ажиллаж байсан болох нь 361928 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Дундговь аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1990 оны 07 сарын 21-ний өдрийн 75 дугаартай тушаалын хуулбар, хавсралтаар тогтоогдож байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Э.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн ******* // нь 1990 оны 07 сарын 01-ний өдрөөс 1994 оны 08 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Мандалговь хотын 1-р яслид сувилагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ