| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00723/И |
| Дугаар | 310/ШШ2025/00707 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 310/ШШ2025/00707
| 2025 оны 11 сарын 27 өдөр | Дугаар *******10/ШШ2025/00707 | ******* аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум, ******* дугаар багт оршин суугч, ******* ******* тайж овогт *******ын ******* //,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлтэй, *******10/2025/0072*******/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тэтгэвэрт гарах гэж байгаа. 1987 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр хөдөө мал дээр гарсан. 1987 оноос хойш одоог хүртэл мал маллаж байна. Иймд 1987 оны 06 сарын 17-ны өдөр, 1992 оны 01 сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* сумын Говийн өрнөлт нэгдлээс *******ын т олгосон хөдөлмөрийн дэвтрүүд, ******* аймгийн Архивын тасгаас *******ын т 2024 оны 04 сарын 24-ний өдөр олгосон 96 дугаартай малчин даатгуулагчид олгох архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Говийн өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан гэв.
2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-2-р хуудас/, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн *******-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Говийн-Өрнөлт нэгдлээс 1992 оны 01 сарын 01-ний өдөр С.т олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 4-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Говийн-Өрнөлт нэгдлээс 1987 оны 06 сарын 17-ны өдөр С.т олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 5-р хуудас/, С.*******ын төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 6-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 09 сарын 2*******-ны өдрийн 218 дугаартай албан бичиг /хэргийн 7-8-р хуудас/, ******* аймгийн Татварын газрын 2025 оны 09 сарын 25-ны өдрийн 08/457 дугаартай албан бичиг /хэргийн 9-р хуудас/, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 сарын 0*******-ны өдрийн 154 дугаартай тодорхойлолт /хэргийн 10-11-р хуудас/, 70 дугаар данстай тулган баталгаажуулсан тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/, 0747255 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 1*******-р хуудас/, 080*******000258 дугаартай баталгаажилтын хуудас /хэргийн 14-р хуудас/, ******* аймгийн архивын тасаг-аас малчин-даатгуулагчид олгох архивын 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 96 дугаартай лавлагаа /хэргийн 15-р хуудас/, цалингийн баримтууд /хэргийн 16-18-р хуудас/-ыг шүүхэд ирүүлж, нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч ээс гэрчийн мэдүүлэг авах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч С.******* нь хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй байгаа тул 1987 оны 06 сарын 17-ны өдөр, 1992 оны 01 сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* сумын Говийн өрнөлт нэгдлээс *******ын т олгосон хөдөлмөрийн дэвтрүүд, ******* аймгийн Архивын тасгаас *******ын т 2024 оны 04 сарын 24-ний өдөр олгосон 96 дугаартай малчин даатгуулагчид олгох архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Говийн өрнөлт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохоо тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
*******.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч С.******* нь 1987 оны 06 сарын 17-ны өдөр, 1992 оны 01 сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* сумын Говийн өрнөлт нэгдлээс *******ын т олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн жинхэнэ эзэмшигчээр, ******* аймгийн Архивын тасгаас *******ын т 2024 оны 04 сарын 24-ний өдөр олгосон 96 дугаартай малчин даатгуулагчид олгох архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, мөн 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Говийн өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь ******* аймгийн ******* сумын Говийн-Өрнөлт нэгдлээс 1992 оны 01 сарын 01-ний өдөр С.Гомбо-Жавт олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* аймгийн ******* сумын Говийн-Өрнөлт нэгдлээс 1987 оны 06 сарын 17-ны өдөр С.т олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, С.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, 70 дугаар данстай тулган баталгаажуулсан тодорхойлолт, 0747255 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 080*******000258 дугаартай баталгаажилтын хуудас, ******* аймгийн архивын тасаг-аас малчин-даатгуулагчид олгох архивын 2024 оны 04 сарын 24-ний өдрийн 96 дугаартай лавлагаа, цалингийн баримтууд, гэрч , түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 1**************.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, 1*******5.2.4 эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж заасны дагуу нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.4-т зааснаар ******* ******* тайж овогт *******ын ******* /*******/ нь 1987 оны 06 сарын 17-ны өдөр, 1992 оны 01 сарын 09-ний өдөр ******* аймгийн ******* сумын Говийн өрнөлт нэгдлээс *******ын т олгосон хөдөлмөрийн дэвтрүүд, ******* аймгийн Архивын тасгаас *******ын т 2024 оны 04 сарын 24-ний өдөр олгосон 96 дугаартай малчин даатгуулагчид олгох архивын лавлагааны жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1************** дугаар зүйлийн 1**************.1.1, 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар ******* ******* тайж овогт *******ын ******* // нь 1987 оны 07 сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Говийн өрнөлт нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119, 120 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ