| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00627/И |
| Дугаар | 310/ШШ2025/00711 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 310/ШШ2025/00711
| 202 оны 11 сарын 28 өдөр | Дугаар *******10/ШШ202/00711 | аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, *******ийн гудамж ******* ******* ******* тоотод оршин суух, ******* ******* ХХК /РД:/
Хариуцагч: аймгийн сумын -р баг, ын - тоотод оршин суух, овогт ын /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: *******4744.12 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, *******10/202/00627/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Д. /цахимаар оролцсон/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Билгүүн оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Зээлдэгч Д. нь манай компанитай 2024 оны 04 сарын 16-ны өдөр цахим кредит картын гэрээ байгуулж, 24 сарын хугацаатай, сарын *******. хувийн хүүтэй *******4744.12 төгрөгийн зээлийг авсан. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно хэмээн заасны дагуу түүний цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Орау/ аппликейшний 11101*******07120044******* дугаартай зээлийн дансанд гэрээ байгуулсан өдөр *******4744.12 төгрөгийн зээл олголтыг хийсэн. Цахим кредит картын зээлийн гэрээний *******.2 дугаар зүйлийн *******.2.2 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь Гэрээнд заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг бусад арилжааны банкууд дахь өөрийн данснаас үл маргалдах журмаар төлөх ба гэрээний хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсний шимтгэлийг төлөх, мөн зүйлийн *******.2.******* дахь хэсэгт зааснаар Гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан зардлыг нөхөн төлөх үүргийг тус тус хүлээсэн.
Гэтэл зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүрэгтэй боловч гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэс рүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчиж байна.
Иймд хариуцагч Д.оос нийт 4682.6 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
*******. Хариуцагч Д. шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хариуцагч Д. нэхэмжлэгчийн нэхэмжилсэн *******4744.12 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84******* төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 84******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлснийг үндэслэн хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106., 12******* дугаар зүйлийн 12*******.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т тус тус зааснаар хариуцагч овогт ын /РД:/ нь нэхэмжлэгч ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжилсэн *******4744.12 /гурван сая дөрвөн зуун далан дөрвөн мянга таван зуун дөчин таван төгрөг арван хоёр мөнгө/ төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 84******* /наян есөн мянга дөрвөн зуун гучин есөн/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.оос /наян есөн мянга дөрвөн зуун гучин есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ