Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 310/ШШ2025/00714

 

 

 

 

 

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 310/ШШ2025/00714

******* аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын *******-р баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* овогт *******гийн ******* //,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00740/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******н ******* миний бие 1*******65 онд төрсөн, эрэгтэй, энэ жил 60 нас хүрч байгаа, улсад 22 жил, хувиараа хөдөлмөр эрхлээд 17 жил ажиллаж байна. Үүнээс 1*******81 оны 06 сарын 15-ны өдрөес 1*******88 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл Өлзийт сумын хоёр дугаар таван жил нэгдэлд тэмээ маллаж байсан. 1*******85 оны 06 сарын 08-ны өдрөөс 1*******88 оны 06 сарын 18-ны өдөр хүртэл цэргийн алба хаасан. 1*******88 оны 08 сарын 17-ны өдрөөс 1**************1 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл Зүүнхараа дахь вагон депод вагоны үзэгч, засварчинаар ажиллаж байсан. 1**************1 оны 08 сарын 01-ний өдрөөс 1**************2 оны 04 сарын 18-ны өдрийг хүртэл Орон нутгийг судлах музейд жижүүрээр ажиллаж байсан. 1**************2 оны 05 сарын 13-ны өдрөөс 1**************4 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Баянговь ******* ХХК компанид аж ахуй эрхлэгчээр ажиллаж байсан. 2003 оноос хөгжлийн бэрхшээлтэй болж одоог хүртэл группэд байна. 2008 оноос одоог хүртэл хувиараа хөдөлмөр эрхлэн хоол үйлдвэрлэл, нарийн боовны чиглэлээр ажилладаг. 2014 оноос одоог хүртэл ******* Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо төрийн бус байгууллага-ыг ажиллуулж байна. Өлзийт сумын Хоёр дугаар таван жил нэгдэлд 1*******81 оны 06 сарын 15-ны өдрөөс 1*******88 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл ажиллаж байх үеийн 1*******81 онд илгээлтээр гарсан тушаалаас өөр зүйл олдохгүй байгаа тул гэрчүүдийн мэдүүлэг болон 1*******88 оны 08 сарын 17-ны өдрөөс 1**************1 оны 06 сарын 30-ны өдрийн хооронд Зүүнхараа дахь вагон депо техник үйлчилгээний газарт ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт, цалингийн тодорхойлолтыг, мөн 1**************1 оны 08 сарын 01-ний өдрөөс 1**************2 оны 04 сарын 18-ны хооронд Орон нутгийн судлах музейд ажиллаж байх хугацааны цалингийн тодорхойлолт, халагдсан тушаал, 1**************2 оны 05 сарын 13-ны өдрөөс 1**************4 оны 12 сарын 31-ны хооронд Баянговь ******* XXК-д ажиллаж байх үеийн цалингийн тодорхойлолт зэргийг үндэслэн ажилласан жилийг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1*******81 онд Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн илгээлтээр Өлзийт сумын Тагт бригадад тэмээчнээр ажилласан. 1*******85 онд ардын армийн 072 дугаар ангид цэргийн алба хаасан. Зүүн хараа вагон депод 1*******88 оноос 1**************1 оны хооронд ажиллаж байсан. Мөн 1**************1 оноос 1**************2 онд музейд ажиллаж байсан. Баянговь мандал компанид 1**************2 оноос 1**************5 оны хооронд ажиллаж байсан. Дээрх хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжпэл гаргасан гэв.

3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, ******* аймгийн Өлзийт сумын 2 дугаар 5 жил нэгдлийн даргын 1*******81 оны 06 сарын 15-ны өдрийн 27 дугаартай тушаалын хуулбар, хавсралт /хэргийн 3-4-р хуудас/, Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь вагон депогийн даргын 1*******88 оны 08 сарын 17-ны өдрийн Б-234, 1*******88 оны 0******* сарын 20-ны өдрийн Б-267, 1*******8******* оны 07 сарын 18-ны өдрийн Б-1*******3, 1**************3 оны 03 сарын 01-ний өдрийн Б-73, 1**************1 оны 06 сарын 25-ны өдрийн Б-187 дугаартай тушаалын хуулбарууд /хэргийн 5-*******-р хуудас/, ******* аймгийн Орон нутгийг судлах музейн эрхлэгчийн 1**************2 оны 04 сарын 18-ны өдрийн 7 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 10-р хуудас/, 171086 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 11-12-р хуудас/, 181332 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 13-р хуудас/, 0815000715 дугаартай баталгаажилтын хуудас /хэргийн 14-р хуудас/, цалингийн тодорхойлолт /хэргийн 16-17-р хуудас/, Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 03 сарын 25-ны өдрийн 4455 дугаартай архивын лавлагаа /хэргийн 18-р хуудас/, ******* аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 10 сарын 20-ны өдрийн 255 дугаартай албан бичиг /хэргийн 1*******-р хуудас/, ******* аймгийн Архивын тасгийн 2025 оны 10 сарын 21-ний өдрийн 166 дугаартай тодорхойлолт /хэргийн 20-21-р хуудас/, ******* аймгийн Татварын хэлтсийн 2025 оны 10 сарын 21-ний өдрийн 08/516, 2025 оны 10 сарын 21-ний өдрийн 08/517, 2025 оны 10 сарын 21-ний өдрийн 08/518 дугаартай албан бичгүүд /хэргийн 22-24-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 25-р хуудас/-ыг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч Т.******* малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн мөн архиваас тушаал олдохгүй байгаа тул 1*******81 оны 06 сарын 15-ны өдрөөс 1*******85 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл ******* аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчнаар, 1*******88 оны 08 сарын 17-ны өдрөөс 1**************1 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь вагон депод вагон үзэгчээр, 1**************1 оны 08 сарын 01-ний өдрөөс 1**************2 оны 04 сарын 18-ны өдрийг дуустал ******* аймгийн орон нутгийг судлах музейд жижүүрээр, 1**************2 оны 05 сарын 13-ны өдрөөс 1**************4 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Баянговь мандал ХХК-д аж ахуйн няраваар ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.******* нь 1*******81 оны 06 сарын 15-ны өдрөөс 1*******85 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл ******* аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчнаар, 1*******88 оны 08 сарын 17-ны өдрөөс 1**************1 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь вагон депод вагон үзэгчээр, 1**************1 оны 08 сарын 01-ний өдрөөс 1**************2 оны 04 сарын 18-ны өдрийг дуустал ******* аймгийн орон нутгийг судлах музейд жижүүрээр, 1**************2 оны 05 сарын 13-ны өдрөөс 1**************4 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Баянговь мандал ХХК-д аж ахуйн няраваар ажиллаж байсан болох нь ******* аймгийн Өлзийт сумын 2 дугаар 5 жил нэгдлийн даргын 1*******81 оны 06 сарын 15-ны өдрийн 27 дугаартай тушаалын хуулбар, хавсралт, Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь Вагон депогийн даргын 1*******88 оны 08 сарын 17-ны өдрийн Б-234, 1*******88 оны 0******* сарын 20-ны өдрийн Б-267, 1*******8******* оны 07 сарын 18-ны өдрийн Б-1*******3, 1**************3 оны 03 сарын 01-ний өдрийн Б-73, 1**************1 оны 06 сарын 25-ны өдрийн Б-187 дугаартай тушаалын хуулбарууд, ******* аймгийн Орон нутгийг судлах музейн эрхлэгчийн 1**************2 оны 04 сарын 18-ны өдрийн 7 дугаартай тушаалын хуулбар, 171086 дугааргтай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 181332 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 0815000715 дугаартай баталгаажилтын хуудас, цалингийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Т.*******ийн ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн ******* // нь 1*******81 оны 06 сарын 15-ны өдрөөс 1*******85 оны 06 сарын 08-ны өдрийг хүртэл ******* аймгийн Өлзийт сумын 2-р таван жил нэгдэлд малчнаар, 1*******88 оны 08 сарын 17-ны өдрөөс 1**************1 оны 06 сарын 30-ны өдрийг дуустал Улаанбаатар төмөр замын Зүүнхараа дахь вагон депод вагон үзэгчээр, 1**************1 оны 08 сарын 01-ний өдрөөс 1**************2 оны 04 сарын 18-ны өдрийг дуустал ******* аймгийн орон нутгийг судлах музейд жижүүрээр, 1**************2 оны 05 сарын 13-ны өдрөөс 1**************4 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал ******* аймгийн Баянговь мандал ХХК-д аж ахуйн няраваар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ