| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00789/И |
| Дугаар | 310/ШШ2025/00723 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 310/ШШ2025/00723
| 2025 оны 2 сарын 0 өдөр | Дугаар 30/ШШ2025/00*******23 | ******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би ******* аймгийн ******* сумын ******* *******-р баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* //-ын нэхэмжлэлтэй, ******* аймгийн ******* сумын *******-р багт байрлах, ******* аймгийн ******* сумын -р /эрхлэгч /-т холбогдох 3*******6*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 30/2025/00*******89/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2025 оны 09 сарын 26-ны өдөр 30/ШШ2025/00529 дугаартай шүүхийн шийдвэрээр ажилд эргүүлэн томилж, ******* аймгийн ******* сумын -р ийн эрхлэгчийн Б/23 дугаартай тушаалаар 2025 оны 0 сарын 4-ний өдөр ажилд эргүүлэн томилсон. Энэ хооронд ажлын 2 хоног байгаа бөгөөд шүүхээс тогтоосон өдрийн цалин болох 4*******25 төгрөг, 2 хоногийн 3*******6*******00 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.
Хариуцагч ******* аймгийн ******* сумын -р /эрхлэгч / шүүхэд гаргасан тайлбартаа: -р ийн эрхлэгч би ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 26-ны өдрийн 30/ШШ2025/00529 дугаартай шийдвэрийг хүлээн авч Б.*******ыг 2025 оны 0 сарын 4-нд багшийн ажилд эгүүлэн томилсон. Гэтэл Б.******* тухайн өдөр Би гэр бүлийнхээ хүнтэй ярилцаад, танд нэг хүсэлттэй ирлээ. Хэрэв та миний ажилгүй байсан хугацааны цалин мөнгийг бүгдийг нь бөөн нэг дор гаргаад өгвөл цаашид энд ажиллахгүй байхаар шийдсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би хэрэв тийм санал, хүсэлтэй байгаа бол би наад хүсэлтийг чинь хүлээн авч болно гээд бид 2 шүүхийн шийдвэрээ харж байгаад нэмээд хэдэн төгрөг өгөх вэ гэдгийг бодож тохиролцсон. Гэхдээ надад одоогоор тийм их мөнгө алга, би зохицуулъя, зээл хөөцөлдөе, наад хүсэлтээ бичээд аваад ир гэхэд за би өргөдлөө бичээд ирье гэж хэлээд гарсан. Түүнээс хойш ямар ч хэл чимээгүй байж байгаад 2025 оны 0 сарын 6-ны орой ажил тарахаас өмнө би ажилдаа орно, ажилд орохоосоо өмнө үзүүлж харуулна, надад 0 сарын 29-нийг хүртэл цалингүй чөлөө олгож өгнө үү гэсэн өргөдөл бичиж орж ирсэн. Хэрэв ажилдаа орох гэж байгаа бол хурдхан шинжилгээгээ өгөөд хурдан ажилдаа ормоор байна гэж би хэлсэн. 2025 оны 0 сарын *******-ны өдөр шинжилгээнд хамрагдсан бичиг, өргөдөлтэй барьж орж ирэхээр нь одоо шинжилгээгээ өгсөн юм чинь ажилдаа ор гэж хэлтэл, үгүй би шинжилгээнийхээ хариуг авч байж орно, сүүлд нь та намайг ямар ч хэрэгт оруулах юм билээ гэж хэлээд гарсан. Ингээд ажилдаа ирэхгүй болохоор нь би 2025 оны 0 сарын 20-ны өдөр ирж уулзах мэдэгдэх хуудас хүргүүлснэр, тухайн өдөр 4.30 цагт ирж уулзсан. Тэгээд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөд явсан.
Ингээд 2025 оны 0 сарын 4-ны өдрөөс 2025 оны 0 сарын 20-ны өдрийг хүртэл ажил тасалсан тул би Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг үндэслэн, ажил тасалсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлан, ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан. 2025 оны 09 сарын 26-ны өдрийн шүүхийн шийдвэрийг хүндэтгэн би ажилгүй байсан хугацааны мөнгийг нь боломжоороо өгье, ямар дансанд хийх вэ гэж утсаар нь ярьж асуухад би хагаслаж авахгүй, заавал бөөн авна, шүүхэд хүсэлт өгсөн байгаа шүүхийн шийдвэр рүү очно биз гэсэн. Б.******* 2025 оны сарын 0-нд ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд 2025 оны 09 сарын 26-ны өдрөөс 2025 оны 0 сарын 4-ний өдрийг хүртэлх 2 хоногийн, ажилгүй байсан хугацааны цалин 3*******6*******00 төгрөгийг нэхэмжилсэн байна. Би уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч, нэхэмжилсэн 3*******6*******00 төгрөгийг нь өгье. Иймд Б.*******ын нэхэмжлэлтэй хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь ******* аймгийн ******* сумын -р /эрхлэгч /-ээс ажилгүй байсан хугацааны цалин 3*******6*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* аймгийн ******* сумын -р /эрхлэгч / нь нэхэмжлэлийн шаардлага болох 3*******6*******00 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 369************** төгрөгөөс *******489 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос *******489 төгрөгийг, хариуцагчаас *******489 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4, *******5 дүгээр зүйлийн *******5., *******5..3, *******58 дугаар зүйл, 23 дугаар зүйлийн 23. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.2, *******58 дугаар зүйлийн *******58.-д тус тус зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын -р /эрхлэгч /, /РД:/ нь ******* овогт *******ын ******* //-д 3*******6*******00 /нэг сая гурван зуун далан зургаан мянга долоон зуун/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******., *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 369************** /гучин зургаан мянга есөн зуун далан долоон/ төгрөгөөс төсвийн орлогод *******489 /арван найман мянга дөрвөн зуун наян есөн/ төгрөгийг хэвээр үлдээж, төсвийн орлогоос *******489 /арван найман мянга дөрвөн зуун наян есөн/ төгрөгийг, хариуцагч ******* аймгийн ******* сумын -р /эрхлэгч /-ээс *******489 /арван найман мянга дөрвөн зуун наян есөн/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ