| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00716/И |
| Дугаар | 310/ШШ2025/00724 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 310/ШШ2025/00724
| 2025 оны 12 сарын 01 өдөр | Дугаар 310/ШШ2025/00*******4 | аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг би ******* хот, ******* дүүрэг, ******* ******* ******* гудамж ны төв байр ******* *******, ******* тоотод байрлах, ХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, аймгийн сумын -р баг, ын - тоотод оршин суух, овогт гийн //-т холбогдох 12310324.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 310/2025/00716/И индекстэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Банк нь зээлдэгч гийн ийн дахь 500550417 тоот дансанд 2024 оны 06 сарын 24-ний өдөр 14000000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Зээлдэгч нь 2024 оны 06 сарын 24-ний өдөр тай байгуулсан 146008*******35 дугаартай зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2025 оны 01 сарын 02-ны өдрөөс хугацаа хэтрүүлж, өргөдөл гаргах өдрийн байдлаар 228 хоног хугацаа хэтрүүлээд байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 146008*******35 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 1041847.3 төгрөг, 2025 оны 08 сарын 18-ны өдрийн байдлаарх хугацаа хэтэрсэн 228 хоногийн хүү болох 132417.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4427.18 төгрөг, нийт 12310324.76 төгрөгийг У.ээс гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч У. шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2024 онд наас цалингийн зээл авч заримдаа төлж, заримдаа төлөхгүй явсаар ийм байдалд хүрлээ. Одоо сар болгон 640000 төгрөг төлөөд явна. 2026 онд төлж барагдуулах болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХК нь У.ээс 12310324.76 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч У. нь нэхэмжлэлийн шаардлага болох 12310324.76 төгрөгийг энэ сараас эхлэн сар бүр 640000 төгрөгөөр хуваан төлөхөөр хүлээн зөвшөөрсөн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21115 төгрөгөөс 10558 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 10558 төгрөгийг, хариуцагчаас 10558 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 751 дүгээр зүйлийн 751.1, 751.1.1, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-д тус тус зааснаар хариуцагч овогт гийн // нь ХК /РД:/-д 12310324.76 /арван хоёр сая гурван зуун арван мянга гурван зуун хорин дөрвөн төгрөг далан зургаан мөнгө/ төгрөгийг энэ сараас эхлэн сар бүр 640000 /зургаан зуун дөчин мянган/ төгрөгөөр хуваан төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21115 /хоёр зуун арван нэгэн мянга есөн зуун арван таван/ төгрөгөөс төсвийн орлогод 10558 /нэг зуун таван мянга есөн зуун тавин найман/ төгрөгийг хэвээр үлдээж, төсвийн орлогоос 10558 /нэг зуун таван мянга есөн зуун тавин найман/ төгрөгийг, хариуцагч У.ээс 10558 /нэг зуун таван мянга есөн зуун тавин найман/ төгрөгийг тус тус гаргуулан ХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ