Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 310/ШШ2025/00725

 

 

 

 

 

*******25 оны 2 сарын 0 өдөр

Дугаар 30/ШШ*******25/0025

аймаг

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

аймаг дахь сумт дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* зам гудамж-2, ******* ******* байгууламжид байрлах, ******* ХХК /РД:/

Хариуцагч: аймгийн сумын -р баг, - тоотод оршин суух, овогт гийн //

 

Нэхэмжлэлийн шаардлага: Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 33892440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 30/*******25/00660/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:

Хариуцагч Ц.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ц.аас бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 33892440 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

2.Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна: /РД: / ХХК-ийн захирал иргэн овогтой нь бүтээгдэхүүн нийлүүлэх A03/2 тоот гэрээ байгуулан бүтээгдэхүүн авсан болно. Тус гэрээний 5.-т заасны дагуу төлбөрийг бараа хүлээн авснаас хойш тухайн сарын 25-ны дотор төлөх үүрэгтэй.

Хариуцагч нь дараах байдлаар бараа бүтээгдэхүүн авсан.

Үүнд: *******24 оны 03 сарын 2-нд 2256600 төгрөг, *******24 оны 03 сарын 2-нд *******5*******00 төгрөг, *******24 оны 03 сарын 2-нд 549568 төгрөг, *******24 оны 05 сарын 04-нд 9493*******0 төгрөг, *******24 оны 05 сарын -нд 46 төгрөг, *******24 оны 06 сарын 08-нд 5535800 төгрөг, *******24 оны 0 сарын 04-нд 04942 төгрөг, нийт 82984 төгрөгийн барааг авсан.

Үүний төлбөрт 488694 төгрөг, *******25 оны 0 сарын 22-ны өдөр 460000 төгрөгийн тахианы мах, *******25 оны 0 сарын 24-ний өдөр 458000 төгрөг тахианы махаар, *******25 оны 0 сарын 30-ны өдөр 500000 төгрөг төлсөн болно. Улмаар үлдэгдэл 22594960 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний 5.2-т зааснаар хоногт 0.5 хувийн буюу хоногт 294.8 төгрөгийн алданги байна. Хугацаа хэтэрсэн хоногийг хамгийн сүүлд бараа авсан өдөр болох *******24 оны 0 сарын 04-ний өдрөөс хойш тухайн сарын 25-ны өдрийн дотор /гэрээний 5./ төлж дуусгах ёстой байсан тул хугацаа хэтэрсэн хоног нь *******25 оны 09 сарын 25-ны өдрийн байдлаар 4******* хоног хугацаа хэтэрсэн болно. Нийт алдангийн хэмжээ 444946 төгрөг болж, үндсэн үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч нь 50 хувиар алдангийг нэхэмжилж байгаа буюу 29480 төгрөгийн алданги шаардаж байна.

Иймд хариуцагчаас үндсэн төлбөр 22594960 төгрөг, алданги 29480 төгрөг, нийт 33892440 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед манай компаниас зээлээр авсан барааны мөнгөө нэхэмжилж байгаа. Хурдан хугацаанд авмаар байна. Маш их зардал гарч байна.

Би аймагт 2-3 удаа ирж байна. Маш их залгасан. Утсаа аваагүй, Эвлэрэх буюу шүүх дээр ирэхгүйгээр шийдье гэж хэлсэн. Одоо үндсэн мөнгө 22594000 төгрөг дээрээ алдангийг бүтэн нэхэмжлээгүй 50 хувиар бодож 33892440 төгрөгийг ондоо багтааж авахаар нэхэмжилж байгаа. Ямар нэгэн шалтгаантайгаа хэлээгүй. Түүнийгээ хэлсэн бол би захиралдаа хэлэх байсан. Хариуцагчийн тайлбарыг зөвшөөрч байна гэв.

4.Хариуцагч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би эдний компанитай холбогдоод түгээлт хийдэг байсан. Бас Витафит компани дээр өртэй байгаа. Эдний компанид 22594960 төгрөг үлдсэн. Витафит компанид *******000000 төгрөгийн өртэй байж байгаад төлөөд явж байгаа. Витафит 2 cap мөнгө хийгээгүй байтал миний дансыг хаасан. Би өөрөө байрны зээлтэй, цалингийн зээлтэй, ажилгүй болчихоод хавраас ачааны *******тай хот хооронд явж байсан. Сая 9 сард *******аа унагаасан. Ажилгүй байж байгаад саяхнаас ахын *******ыг түрээсэлж авч явж байгаа. Одоо түлш олдохгүй мөнгө олоход чанга байгаа. Шүүхийн шийдвэр дээр очсон компаниа эхлээд төлөөд явж байна. Цалингийн зээл болон байрны зээлээ хагасалж өгч байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Сард 500000 төгрөгөөр 22 сарын хугацаанд төлж дуусгах саналтай байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

.Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний үүрэгт 33892440 төгрөгийг хариуцагч Ц.аас нэхэмжилсэн байна.

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, талууд зээлийн төлөх хуваарийг тохиролцсон тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж байна.

4.Шүүх хуралдааны явцад хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан, нэхэмжилсэн 33892440 төгрөгийг 22 сарын хугацаанд төлөхөөр талууд тохиролцсон тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

5. Хариуцагчийн зөвшөөрлийг батлан шийдвэрлэж байх тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулан шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.5, дугаар зүйлийн .3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.4-т зааснаар ******* ХХК /РД:/-ийн нэхэмжилсэн 33892440 /гучин гурван сая найман зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийг бүхэлд нь төлөхийг хариуцагч Ц. хүлээн зөвшөөрч 22 сарын турш сард 540565 /нэг сая таван зуун дөчин мянга таван зуун жаран таван/ төгрөгөөр хуваан төлөхөөр тохиролцсоныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5., 06 дугаар зүйлийн 06.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн ..-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3242 /гурван зуун хорин долоон мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 3242 /гурван зуун хорин долоон мянга дөрвөн зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ