Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 310/ШШ2025/00726

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 310/ШШ2025/00726

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, *******-р хороо, ******* *******ы *******-************** тоотод оршин суух, ******* овогт *******ын //,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлтэй, 310/2025/00*******0*******/И индестэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Билгүүн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц. миний бие 1970 онд төрсөн, эмэгтэй, энэ жил 56 нас хүрч байгаа, улсад олон жил ажилласан юм. Үүнээс 19*******7 оны 07 сарын 22-ны өдрөөс 19*******9 оны 02 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын ******* жилийн сургуулийн гал тогоонд бэлтгэгчээр, 19*******9 оны 02 сарын 09-ний өдрөөс 1990 оны 0******* сарын 22-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд конторын зарлагаар, 1990 оны 0******* сарын 23-ны өдрөөс 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Байгаль орчны хяналтын газрын Гурвансайхан сумын өртөөнд техникчээр тус тус ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч бичилт тамга тэмдгийн зөрчилтэй болоод байна. Хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилд томилогдсон тушаал архиваас гарч ирэхгүй байна. Нийгмийн даатгалын байгууллагаас шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд хөдөлмөрийн дэвтэр болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн 19*******7 оны 07 сарын 22-ны өдрөөс 19*******9 оны 02 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын ******* жилийн сургуулийн гал тогоонд бэлтгэгчээр, 19*******9 оны 02 сарын 09-ний өдрөөс 1990 оны 0******* сарын 22-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд конторын зарлагаар, 1990 оны 0******* сарын 23-ны өдрөөс 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Байгаль орчны хяналтын газрын Гурвансайхан сумын өртөөнд техникчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц. нь тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Ц. нь 19*******7 оноос эхлээд Дундговь аймгийн Гурвансайхан суманд ажиллаж байсан. Одоо ******* хотод амьдарч байгаа. Тэтгэвэр тогтоолгох гээд хөдөлмөрийн дэвтрээ нийгмийн даатгалын байгууллагад үзүүлэхэд тодорхой зөрчлүүд байна гэсэн. Өөрөө хэлбэл тамга тэмдэг болон бичилтийн зөрчилтэй гэж хэлсний үүднээс шүүхэд хандсан. 19*******7 оны 07 сарын 22-ны өдрөөс 19*******9 оны 02 сарын 01-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын ******* жилийн сургуулийн гал тогоонд бэлтгэгчээр, 19*******9 оны 02 сарын 09-ний өдрөөс 1990 оны 0******* сарын 22-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд конторын зарлагаар, 1990 оны 0******* сарын 23-ны өдрөөс 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Байгаль орчны хяналтын газрын Гурвансайхан сумын өртөөнд техникчээр тус тус ажиллаж байсан. Энэ хугацааных нь хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч шаардлага хангахгүй байгаа тул шүүхээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн дэвтэр дээр бүх бичилтүүд байгаа ч гэсэн тушаалууд нь холбогдох байгууллагуудаас гарч ирэхгүй байгаа. Иймд дээрх хугацаанд ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 2-р хуудас/, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 2025 оны 10 сарын 22-ны өдрийн 1******* дугаартай тушаал /хэргийн 3-р хуудас/, Архивын Ерөнхий газрын үндэсний төв архивын 2025 оны 10 сарын 27-ны өдрийн 1121 дугаартай тодорхойлолт /хэргийн *******-р хуудас/, Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2025 оны 11 сарын 11-ний өдрийн 0*******/5************** дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/, Дундговь аймгийн Архивын тасгийн 2025 оны 11 сарын 12-ны өдрийн 10/1************** дугаартай тодорхойлолт /хэргийн 6-р хуудас/, Дундговь аймгийн Гурвансайхан сумын ******* жилийн сургуулийн захирлын 19*******9 оны 01 сарын 2*******-ний өдрийн 29 дугаартай тушаалын хуулбар /хэргийн 7-р хуудас/, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 19*******9 оны 02 сарын 13-ны өдрийн 05 дугаартай тушаалын хуулбар /хэргийн *******-9-р хуудас/, Дундговь аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 сарын 13-ны өдрийн 291 дугаартай албан бичиг /хэргийн 10-р хуудас/, 271*******99 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хэргийн 11-р хуудас/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 12-13-р хуудас/, 0610 дугаартай Ц.ээс д олгосон итгэмжлэл /хэргийн 1*******-р хуудас/-ийг шүүхэд ирүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.  Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.  Нэхэмжлэгч Ц. хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга, тэмдэгийн зөрчилтэй, архиваас зарим тушаал олдохгүй байгаа тул 19*******7 оны 07 сарын 22-ны өдрөөс 19*******9 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын ******* жилийн сургуулийн гал тогоонд бэлтгэгчээр, 19*******9 оны 02 сарын 02-ны өдрөөс 1990 оны 0******* сарын 22-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд конторын зарлагаар, 1990 оны 0******* сарын 23-ны өдрөөс 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Байгаль орчны хяналтын газрын Гурвансайхан сумын өртөөнд техникчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3.  Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ц. нь 19*******7 оны 07 сарын 22-ны өдрөөс 19*******9 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын ******* жилийн сургуулийн гал тогоонд бэлтгэгчээр, 19*******9 оны 02 сарын 02-ны өдрөөс 1990 оны 0******* сарын 22-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд конторын зарлагаар, 1990 оны 0******* сарын 23-ны өдрөөс 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Байгаль орчны хяналтын газрын Гурвансайхан сумын өртөөнд техникчээр ажиллаж байсан болох нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 2025 оны 10 сарын 22-ны өдрийн 1******* дугаартай тушаал, Дундговь аймгийн Гурвансайхан сумын ******* жилийн сургуулийн захирлын 19*******9 оны 01 сарын 2*******-ний өдрийн 29 дугаартай тушаалын хуулбар, Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдлийн даргын 19*******9 оны 02 сарын 13-ны өдрийн 05 дугаартай тушаалын хуулбар, 271*******99 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 Шүүх дараахь хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ., 133.1.1 эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох 135 дугаар зүйлийн 135.2.6 хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэж зааснаар нэхэмжлэгч Ц.ийг ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

5.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11******* дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар 19*******7 оны 07 сарын 22-ны өдрөөс 19*******9 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Гурвансайхан сумын ******* жилийн сургуулийн гал тогоонд бэлтгэгчээр, 19*******9 оны 02 сарын 02-ны өдрөөс 1990 оны 0******* сарын 22-ны өдрийг дуустал Дундговь аймгийн Гурвансайхан сумын Давших зам нэгдэлд конторын зарлагаар, 1990 оны 0******* сарын 23-ны өдрөөс 199******* оны 12 сарын 31-ний өдрийг дуустал Дундговь аймгийн Байгаль орчны хяналтын газрын Гурвансайхан сумын өртөөнд техникчээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ