Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 312/ШШ2025/02419

 

 

 

 

2025 11 24 312/ШШ2025/02419

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сентрал тауэр 15 давхарт байрлах ******* /РД:*******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 24-р хороо, Ханбогд хотхоны ******* тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******, утас:*******/-д холбогдох,

 

зээлийн гэрээний үүрэгт 8,570,821.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Цахим зээлийн гэрээг цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тоот Цахим зээлийн гэрээний үүрэгт 8,546,821.98 төгрөг, нотариатын төлбөрт 24,000 төгрөг, нийт 8,570,821.98 төгрөгийг хариуцагч Э.*******өөс гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Э.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Э.******* нь М банкнаас нэхэмжилсэн 8,570,821.98 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Э.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,570,821.98 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 8,570,821.98 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,083 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 76,041.5 төгрөгийг, төрийн сангаас 76,041.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 8,570,821.98 төгрөгийг хариуцагч Э.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 152,083 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******өөс 76,041.5 төгрөгийг, төрийн сангаас 76,041.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ