Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 312/ШШ2025/02394

 

 

 

 

 

2025 11 19 312/ШШ2025/02394

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Г.Энхтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

Хариуцагч: 

 

гэм хорын хохиролд 35,986,061 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.*******, хариуцагч Б.*******э, хариуцагчийн өмгөөлөгч А.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Х.*******, иргэдийн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний хүү Г.******* нь Орхон аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 7ж ангид суралцдаг болно. Хүү Г.******* нь 2025 оны 05-р сарын 21- ний өдөр хичээлдээ явсан боловч тухайн өдөр хичээлийн цагаар тус сургуулийн 7 дугаар ангийн сурагч Х.******* гэгч хүүхдэд сургууль дээрээ зодуулан гэмтсэн. Х.*******ын гэм буруутай энэ үйлдлээс шалтгаалан хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндий дахь цус ба шингэн хуралдалт, арын хана хэсэгийн эргэн тойронд няцралт үүссэн гэмтэл авч улмаар Орхон аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хэвлийг нээж шалгах, нарийн гэдсийг оёх, хэвлийн хөндийг угааж гуурс тавих, мэс заслыг яаралтай хийлгэсэн. Уг асуудлыг Орхон аймгийн цагдаагийн газраас зохих шалгалтын ажиллагааг явуулсан ба хүү Г.*******ын биед хүнд гэмтэл учирсан болохыг шүүх шинжилгээгээр тогтоосон. Х.*******ын дээрх үйлдэлд Орхон аймаг дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан боловч өсвөр насны яллагдагч Х.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 13 настай байсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй үйл баримтаар тогтоогдсон гэж үзэж Орхон аймгийн прокурорын газрын 2025 оны 06-р сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Х.*******од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөрдөн шалгалтын явцад 2025 оны 05 сарын 27 өдөр дугаартай шинжээчийн дүгнэлт гарж дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоосон мөн, 2025 оны 06 сарын 12 ны өдөр сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоох шинжилгээний ЕГ0825/2007 дугаартай шинжээчийн дүгнэлт гарч энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн 2-р зэрэглэлийг тогтоосон. Миний хүү Г.******* нь сэтгэл санаагаар ихэд гутарч цаашид сургуульдаа явахад айх айдастай болж дуртай спорт болох волейбол, сагсан бөмбөгөө тоглож чадахгүй, дуртай хоолоо идэж чадахгүй бантан хар чавга хоёроор хооллож байнгын дэглэм барьж, өдөр бүр хар чавганы шүүс тогтмол хэрэглэхгүй бол өтгөн гадашлахгүй түгжрэх эрсдэлтэй, сэтгэл санаа тайван бус маш их гомдол тээж амьдарч байна. Мөн Х.*******ын ар гэрийн зүгээс бидэнтэй нэг ч удаа холбоо бариагүй, уучлал хүсээгүй, нэгч төгрөгийн хохирол барагдуулаагүй болно. Монгол Улсын Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх заалтад 7-14 насны иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн эцэг, эх хариуцан арилгана, 503.2 дахь заалтад 7-14 насны иргэн сургуулийн шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг тухайн хуулийн этгээд хариуцан арилгана гэж тус тус заасны дагуу Орхон аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль болон Х.*******ын төрсөн эцэг Б.*******э нарт холбогдуулан энэ нэхэмжлэлийг гаргасан болно. Монгол Улсын Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх заалтуудад заасны дагуу Орхон аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль болон Х.*******ын төрсөн эцэг Б.*******э нараас хүү Г.*******ын биед хүнд гэмтэл учирснаас хойшхи хугацаанд буюу хүүхдээ сахиж эмнэлэгт байх үед нь сахиураар хамт байж гэр бүлээ тэжээдэг цэцгийн дэлгүүрээ ажиллуулж чадаагүйн улмаас ихээхэн хэмжээний хохирол үүсч, худалдан авсан цэцгээ борлуулж чадалгүй үхүүлэн хэрэгцээгүй болгож буцааж өгсөн хохиролд 18,113,365 төгрөг. Мөн эмнэлгийн зардалд болон Улаанбаатар хот явсан зэрэгт Е баримтаар ( 21 ширхэг ) 1,911,616 төгрөг сэтгэл санааны хохирлын Хууль зүйн Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаал нөхөн төлбөрт тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол 10,288,080 төгрөг, хар чавга худалдан авсан нэг сарын хэрэглээний төлбөрт 855,000 төгрөг х 3 сар = 2,565,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 10% буюу 3,113,000 нийт 35,986,061 төгрөгийн гэм хорын хохиролыг гаргуулж өгнө үү... гэжээ.

2. Хариуцагч Б.*******э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Г.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд нэхэмжлэгч Г.*******, Б.*******э надаас 35,986,061 төгрөгийн гэм хорын хохирлыг нэхэмжилжээ. 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр миний хүү Х.*******ыг түүний нөгөө ангийн сурагч Г.******* эрх чөлөөнд нь халдсанаас энэ хэрэг үүдэлтэй. Г.******* гэмтэхээс өмнө миний хүү *******ын ангийн хүүхдүүдийг хэрэг болохоос өмнөх хичээлийн цаг дээр 2 удаа очиж сургуулийн ариун цэврийн өрөөнд зодсон, эрх чөлөөнд нь халдсан үйлдэл хийсэн. Энэ удаад миний хүү очиж уг зодооныг нь салгасан байсан. Салгаж байх явцад Г.******* миний хүүгийн хоолойг нь боож эрүүл мэнд, амь насанд нь аюул бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн байсан. Г.******* болон миний хүү хэн аль нь бага насны, өөрөөр хэлбэл 13 настай өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлаж ойлгох үйл явц нь сул, иймэрхүү нөхцөл байдлаас шалтгаалан хоорондоо зодолдсоноор Г.******* гэмтсэн байсан. Нэхэмжлэгч Г.*******ийн зүгээс хэрэгцээгүй болсон цэцгийн үнэ 18,113,365 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ХЗДХ-ийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хамтарсан тушаалын дагуу сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учирсан хохирсон гэх Г.******* нь анхнаасаа бусад хүүхдүүдийг дээрэлхэх, дорд үзэх хандлага гаргаад эцэст нь өөрөө гэмтсэн тул үүнийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Мөн хар чавганы төлбөр 2,565,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тухайн их хэмжээний хар чавгыг нарийн гэдэс тасарсан хүн идэх бололцоотой эсэх нь тодорхойгүй, чухам ямар үндэслэлээр хар чавгаар хооллох болсон нь тодорхойгүй байна. Харин нэгэнт хүүхэд гэмтсэн учир эмчилгээ болон эм тарианы зардлыг шүүхээс тогтоосон тодорхой хэмжээнд гаргахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье... гэжээ.

3. Хариуцагч Орхон аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Г.*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч энэхүү тайлбарыг гаргаж байна. Манай сургуулийн зүгээс уг асуудлыг шалгасан холбогдох эрүүгийн хэрэгт оролцогчоор орж улмаар буруутай гэж үзэн гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

 

4. Иргэдийн төлөөлөгч: ...нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна... гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

5. Нэхэмжлэгчээс: 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хаан банкны шилжүүлгийн баримтууд, нэхэмжлэгч Г.*******ийн иргэний үнэмлэхийн хуулбар, Г.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, е баримтууд, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн Засаг даргын тодорхойлолт, фото зураг, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтуудыг,

Хариуцагч Орхон аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас: итгэмжлэл, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/10 дугаартай Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсролын газрын даргын тушаал зэрэг баримтуудыг тус тус хэрэгт гаргаж өгсөн.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зохигчын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Б.*******э, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд тус тус холбогдуулан 35,986,061 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

2. Нэхэмжлэгч Г.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний хүү Г.******* нь Орхон аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн 7ж ангид суралцдаг. Хүү Г.******* нь 2025 оны 05-р сарын 21-ний өдөр хичээлдээ явсан боловч тухайн өдөр хичээлийн цагаар тус сургуулийн 7 дугаар ангийн сурагч Х.******* гэгч хүүхдэд сургууль дээрээ зодуулж гэмтсэн. Х.*******ын гэм буруутай энэ үйлдлээс шалтгаалан хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний урагдал, хэвлийн хөндий дахь цус ба шингэн хуралдалт, арын хана хэсгийн эргэн тойронд няцралт үүссэн гэмтэл авч улмаар Орхон аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвд хэвлийг нээж шалгах, нарийн гэдсийг оёх, хэвлийн хөндийг угааж гуурс тавих, мэс заслыг яаралтай хийлгэсэн. Уг асуудлыг Орхон аймгийн Цагдаагийн газраас шалгаж хүү Г.*******ын биед хүнд гэмтэл учирсан болохыг шүүх шинжилгээгээр тогтоосон. Х.*******ын дээрх үйлдэлд Орхон аймаг дахь Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан боловч өсвөр насны яллагдагч Х.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 13 настай байсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрээгүй үйл баримтаар тогтоогдсон гэж үзэж Орхон аймгийн прокурорын газрын 2025 оны 06-р сарын 25-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Х.*******од холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Х.*******ын ар гэрийн зүгээс бидэнтэй нэг ч удаа холбоо бариагүй, уучлал хүсээгүй, нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй. Монгол Улсын Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх заалтад 7-14 насны иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн эцэг, эх хариуцан арилгана, 503.2 дахь заалтад 7-14 насны иргэн сургуулийн шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг тухайн хуулийн этгээд хариуцан арилгана гэж тус тус заасны дагуу Орхон аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль болон Х.*******ын төрсөн эцэг Б.*******э нарт холбогдуулан энэ нэхэмжлэлийг гаргасан. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх заалтуудад заасны дагуу Орхон аймгийн ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль болон Х.*******ын төрсөн эцэг Б.*******э нараас хүү Г.*******ын биед хүнд гэмтэл учирснаас хойшхи хугацаанд буюу хүүхдээ сахиж эмнэлэгт байх үед нь сахиураар хамт байж гэр бүлээ тэжээдэг цэцгийн дэлгүүрээ ажиллуулж чадаагүйн улмаас ихээхэн хэмжээний хохирол үүсч, худалдан авсан цэцгээ борлуулж чадалгүй үхүүлэн хэрэгцээгүй болгож буцааж өгсөн хохиролд 18,113,365 төгрөг. Мөн эмнэлгийн зардалд болон Улаанбаатар хот явсан зэрэгт Е баримтаар (21 ширхэг) 1,911,616 төгрөг, сэтгэл санааны хохирлыг Хууль зүйн Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны хамтарсан тушаал нөхөн төлбөрт тооцох жишиг аргачлалын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирол 10,288,080 төгрөг, хар чавга худалдан авсан нэг сарын хэрэглээний төлбөрт 855,000 төгрөг х 3 сар = 2,565,000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 10% буюу 3,113,000 нийт 35,986,061 төгрөгийн гэм хорын хохиролыг гаргуулж өгнө үү... гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч Б.*******э нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Нэхэмжлэгч Г.*******, Б.*******э надаас гэм хорын хохиролд 35,986,061 төгрөг нэхэмжилсэн. 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдөр миний хүү Х.*******ыг түүний нөгөө ангийн сурагч Г.******* эрх чөлөөнд нь халдсанаас энэ хэрэг үүдэлтэй. Г.******* гэмтэхээс өмнө миний хүү *******ын ангийн хүүхдүүдийг хэрэг болохоос өмнөх хичээлийн цаг дээр 2 удаа очиж сургуулийн ариун цэврийн өрөөнд зодсон, эрх чөлөөнд нь халдсан үйлдэл хийсэн. Энэ удаад миний хүү очиж уг зодооныг нь салгасан байсан. Салгаж байх явцад Г.******* миний хүүгийн хоолойг нь боож эрүүл мэнд, амь насанд нь аюул бүхий нөхцөл байдлыг үүсгэсэн байсан. Г.******* болон миний хүү хэн аль нь бага насны, өөрөөр хэлбэл 13 настай өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарлаж ойлгох боломжгүй байдлаас шалтгаалан хоорондоо зодолдсоноор Г.******* гэмтсэн байсан. Нэхэмжлэгч Г.*******ийн зүгээс хэрэгцээгүй болсон цэцгийн үнэ 18,113,365 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн ХЗДХ-ийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хамтарсан тушаалын дагуу сэтгэл санааны хохирлыг нэхэмжилсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учирсан хохирсон гэх Г.******* нь анхнаасаа бусад хүүхдүүдийг дээрэлхэх, дорд үзэх хандлага гаргаад эцэст нь өөрөө гэмтсэн тул үүнийг төлөх боломжгүй гэж үзэж байна. Мөн хар чавганы төлбөр 2,565,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд тухайн их хэмжээний хар чавгыг нарийн гэдэс тасарсан хүн идэх бололцоотой эсэх нь тодорхойгүй, чухам ямар үндэслэлээр хар чавгаар хооллох болсон нь тодорхойгүй байна. Харин нэгэнт хүүхэд гэмтсэн учир эмчилгээ болон эм тарианы зардлыг шүүхээс тогтоосон тодорхой хэмжээнд гаргахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргасан.

 

4. Хариуцагч Ерөнхий боловсролын 4 дүгээр сургууль нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Манай сургуулийн зүгээс уг асуудлыг шалгасан, уг эрүүгийн хэрэгт оролцогчоор орж улмаар буруутай гэж үзэн гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж маргасан.

5. Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар хариуцагч Б.*******ээс 4,830,415 төгрөг, хариуцагч Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас 4,830,415 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 26,325,978 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14-т зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Б.*******ээс 92,237 төгрөг, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас 92,237 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.*******ээс 4,830,415 төгрөг, хариуцагч Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас 4,830,415 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,325,978 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.*******ээс 92,237 төгрөг, Орхон аймгийн Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас 92,237 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД Б.БЯМБАСҮРЭН

 

Г.ЭНХТУНГАЛАГ