Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 312/ШШ2025/02382

 

 

 

 

2025 11 18 312/ШШ2025/02382

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч:

зээлийн гэрээний үүрэгт 576,769.01 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б.******* нь *******-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2024.09.26-ны өдөр 2179433 тоот Токи кредит үйлчилгээний гэрээг байгуулж 500,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдап авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг cap бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тоггмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд 2179433 тоот Токи кредит гэрээний үүрэгт үндсэн зээлд 436,107 төгрөг, үндсэн хүүнд 129,392.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 9,269.55 төгрөг, шимтгэлд 2,000 төгрөг, нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 576,769.01 төгрөгийг хариуцагч Б.*******аас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Токи ББСБ-н нэхэмжлэлтэй, хариуцагч Баасандорж овогтой ******* /ФД04280119/ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 576,769.01 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 576,769.01 төгрөгийг бүхэлд нь төлж биелүүлсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,953.07 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 8,976.5 төгрөгийг, төрийн сангаас 8,976.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******-ийн нэхэмжлэлтэй Б.*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 576,769.01 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.******* нь нэхэмжлэлийн шаардлага 576,769.01 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,953.07 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 8,976.5 төгрөгийг, төрийн сангаас 8,976.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ