Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/02375

 

 

 

 

 

 

 

2025 11 17 312/ШШ2025/02375

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 тоот танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:

 

Хариуцагч: 

 

гэм хорын хохиролд 3,527,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 3,527,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ сумаас Д.******* /*******/ гэх иргэнээс 11 тооны үхэр худалдаж авсан. 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр худалдаж авсан 11 үхрээ Булган аймгийн Сэлэнгэ сумаас Улаанбаатар чиглэлд тээвэрлүүлэхээр Б.*******тэй амаар тохиролцсон. Тэгээд Б.*******ий 56-74 УКА улсын дугаартай Foton маркийн ачааны машинд 11 тооны үхрээ 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд ачуулж, Б.*******д хүлээлгэн өгсөн. Б.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 15 цагийн үед Улаанбаатар хотод 11 тооны үхрийг тээвэрлэж ирсэн. Надад хүлээлгэж өгөхөд 1 хээлтэй үнээ үхэж, 1 хээлтэй үнээ босож чадахгүй бэртэж гэмтсэний улмаас ирээд үхсэн байсан. Б.******* нь 2 үнээний хохирлыг барагдуулахгүй гэсэн тул 3,527,200 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарласан,

 

3. Хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...Б.******* миний бие үйлчлүүлэгчийн хүсэлтээр тээврийн хөлсийг тохирч Булган аймгийн Сэлэнгэ сумаас Улаанбаатар хот руу 11 тооны үхрийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11-13 цагийн орчимд ачиж, Улаанбаатар хот хүртэл тээвэрлэхээр тохиролцсон. Гомдол гаргасан тээвэрлүүлэгчийн өргөдөл худал бөгөөд үндэслэлгүй байна. Миний бие тээвэрлүүлэгчийн хүсэлтээр Орхоноос Сэлэнгэ сум руу 60км, Сэлэнгээс Орхон аймаг руу 60км орчим явж ирэхэд оройн 21 цаг 21 минут болсон байсныг Орхон аймгийн Цагдаагийн постны дэргэдэх Шунхлай колонкийн зургаар баталгаажуулж хүргэж байна. Тээвэрлүүлэгч бид цаг тохирч 04 дүгээр сарын 10-ны өдөр 11 цагт үхрийг ачиж хөдлөөд тухайн өдрийн шөнийн 24 цагт үхрийг хүргэж өгнө гэж тохиролцсон болгож худал мэдүүлсэн байна. Тухайн өдрийн цаг агаарын байдал муу, цасан шуургатай хол замд явахгүй байхыг анхааруулсан тул Сэлэнгэ сумаас 21 цагийн үед орж ирээд шууд Улаанбаатар гаралгүй өөрийн хашаанд нөмөр газар замаас 3 боодол өвс худалдан авч өгч хоноод маргааш өглөө нь буюу 11-ний өдрийн 08 цагийн үед хот руу гарсан. Жолооч миний аймгаас гарч орсон бичлэгийг аймгийн постуудын камераас шалгаж болно. Өглөө хот руу үхэрүүд бүгд босоо байдалтай байсан. Тээвэрлүүлэгч нь өргөдөлдөө миний буруутай үйлдлээс болж үхэр нь үхэж хохирсон болгож бичсэн байна. Жолооч миний буруутай үйлдэл: зам тээврийн осол гаргах, санаатай цаг хугацаа алдах, машин тээврийн бүрэн бүтэн байдал алдагдан малыг унагаж бэртээх зэрэг хохирол гаргасан бол хохирлыг барагдуулах зөв хэрэг. Жолооч надаас шалтгаалсан буруутай үйлдэл огт байхгүй. Жолооч миний бие авсан газраас хүргэж өгөх газар хүртэл гадны ямар нэгэн бэртэл гэмтэлгүй хүргэж өгсөн. Цаг агаарын байдлаас шалтгаалсан үхрүүд хээлтэй эсэх, эрүүл байсан эсэх, хавар турж ядарсан байсан эсэхийг би хариуцахгүй. Тээвэрлүүлэгч өөрөө тухайн цаг агаар муу өдрийг сонгож тээвэрлүүлсэн. Жолооч би хүний малыг хулгайгаар хүчээр тээвэрлээгүй. Цаг агаар муу замд гарахгүй байхыг анхааруулсан мэдээ цахимаар явж байхад хүртэл хурдан гарахыг шаардаж зурвас илгээсэн. Иргэн хүний хувьд жолооч би өөрийн амь нас, хөрөнгө, хүний 11 тооны үхрийг эрсдэлд оруулахгүйн тулд түр хоноглож цаг агаарын хүнд байдлаас хамгаалсан гэж бодож байна. 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өглөө 08 цагийн үед гараад 15 цагийн орчимд очиход нэг үхэр үхээд, нэг үхэр хэвтэж очсон. Тээвэрлүүлэгч өгсөн үхрийн мөнгө болон хэвтэж доройтсон үхрийн мөнгийг нэхэж дарамталж хашаагаа цоожлоод гаргахгүй 1 хонуулсан... гэж маргасан.

 

4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

5. Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1.-д Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна. гэж заасан.

 

6. Иймд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч Б.*******гээс 3,117,056 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 578,200 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

7. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 3,117,056 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 64,823 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д зааснаар хариуцагч Б.*******гээс 3,117,056 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 578,200 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч С.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******гээс 64,823 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ