| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03249/И |
| Дугаар | 312/ШШ2025/02364 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 312/ШШ2025/02364
2025 11 17 312/ШШ2025/02364
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
зээлийн гэрээний үүрэгт 18,897,666.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...******* овогтой ******* нь 2024 оны 07 дугаар сарын 08-ний өдөр Голомт банктай ЗГ-R00001052 дугаартай дижитал зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай цалин барьцаалан зээлж авсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаж, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт хуримтлагдсан зээлийн үндсэн төлбөр 17,790,883.51 төгрөг, зээлийн хүү 1,085,039.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,743.60 төгрөг, нийт 18,897,666.28 төгрөгийг С.*******гаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч С.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* нь хариуцагч С.******* надад холбогдуулан 18,897,666.28 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Миний бие 2025 оны 09 дүгээр сарын 15-нд 520,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 29-нд 520,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 17,857,666.28 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Содном шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Голомт банкны нэхэмжлэлтэй хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,897,666.28 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С.******* нь 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 520,000 төгрөг нийт 1,040,000 төгрөг төлсөн. Иймд 1,040,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 17,857,666.28 төгрөгийг хариуцагчаас гаргууж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк ХК нь хариуцагч С.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,897,666.28 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* нь нэхэмжлэгч Голомт банк ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 18,897,666.28 төгрөгөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 520,000 төгрөгийг тус тус төлсөн, үлдэгдэл 17,857,666.28 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,438 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 126,219 төгрөгийг, төрийн сангаас 126,219 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 18,897,666.28 төгрөгөөс 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 520,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 520,000 төгрөгийг тус тус төлсөн, үлдэгдэл 17,857,666.28 төгрөгийг хариуцагч С.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252,438 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.*******гаас 126,219 төгрөг, төрийн сангаас 126,219 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ