| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03227/И |
| Дугаар | 312/ШШ2025/02361 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 312/ШШ2025/02361
2025 11 17 312/ШШ2025/02361
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
зээлийн гэрээний үүрэгт 2,547,891 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг цагаан чулуут 31-р гудамж 2 тоот хаят оршин суудаг М.******* нь 2022 оны 08 сарын 31-ний өдөр 1126130109000027 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,000,000 төгрөгийн үнэ бүхий ноолууран польтог 12 сарын хугацаатай сарын 2,9% хүүгэй зээлээр авсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул үндсэн зээл 1,366,584.95 төгрөг, хуримтлагдсан хүү 1,081,500.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99,804.88 төгрөг нийт нэхэмжлэлийн дүн болох 2,547,891 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 55,717 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч М.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.******* нь *******-иас нэхэмжилсэн 2,547,891 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 20-нд 650,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-нд 650,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-нд 650,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-нд 597,891 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хаан монгол инвест ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ганчөдөр овогтой ******* би хариуцагч М.*******гийн хариу тайлбартай танилцаж бид зөвшилцөн хялбаршуулсан журмаар 4 сарын хугацаатай хуваан төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч М.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,547,891 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.******* нь нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 2,547,891 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-нд 650,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-нд 650,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-нд 650,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-нд 597,891 төгрөгөөр тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,717 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 27,858.5 төгрөгийг, төрийн сангаас 27,858.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 2,547,891 төгрөгийг хариуцагч М.******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 11 дүгээр сарын 20-нд 650,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 20-нд 650,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 20-нд 650,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 20-нд 597,891 төгрөгөөр тус тус төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,717 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч М.*******гоос 27,858.5 төгрөг, төрийн сангаас 27,858.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ