Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/02359

 

 

 

 

2025 11 17 312/ШШ2025/02359

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

 

зээлийн гэрээний үүрэгт 8,138,535 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Н.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 3007/2025-94000065184 тоот Капитрон банкны харилцагчид үзүүлэх бүтээгдхүүн үйлчилгээний ерөнхий гэрээ, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр MN420030003095040050 тоот цахим цалингийн зээлийн гэрээ байгуулж, 8,628,000.00 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авсанаас хойш үндсэн зээлээс 1,168,566.27 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 720,765.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 198.06 төгрөг, нийт 1,889,529.85 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр тогтмол төлөх ёстой хэдий ч төлбөрөө удаа дараа хугацаанд нь төлөлгүй зөрчил үүсгэн 114 хоногоор хугацаа хэтрүүлж банкыг хохироож байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Н.*******гаас зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд үндсэн зээл 7,459,434 төгрөг, зээлийн хүү 670,981 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,120 төгрөг, нийт 8,138,535 төгрөгийг хариуцагч Н.*******гаас гаргуулж, Капитрон банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Н.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Н.******* нь Капитрон банкнаас нэхэмжилсэн 8,138,535 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч *******-ийн Эрдэнэт салбар нь хариуцагч Н.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,138,535 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.******* нь нэхэмжлэгч *******-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох 8,138,535 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,167 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 72,583.5 төгрөгийг, төрийн сангаас 72,583.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох 8,138,535 төгрөгийг хариуцагч Н.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,167 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.*******гаас 72,583.5 төгрөг, төрийн сангаас 72,583.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-ийн Эрдэнэт салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ