Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/02356

 

 

 

 

2025 11 17 312/ШШ2025/02356

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

 

зээлийн гэрээний үүрэгт 8,456,231.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Голомт банк нь Ч.*******тэй 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр ЗГ1105591606 тоот зээлийн гэрээгээр 12,000,000 төгрөгийг жилийн 18.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, зээлийг хугацаанд нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүний 20% байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр дуусах боловч 2,267,210.85 төгрөгийг 134 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний дагуу зээл төлөх үүргээ ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн төлөлт, үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд 12,000,000 төгрөгийн зээл олгосноос 4,153,466.42 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 7,846,533.58 төгрөг, зээлийн хүү 2,465,197.21 төгрөг бодогдсоноос 1,868,560.04 төгрөг төлсөн, үлдэгдэл 596,637.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,023.80 төгрөг бодогдсоноос 7,962.78 төгрөг төлсөн, үлдэгдэл 13,061.02 төгрөг, нийт 14,486,221.01 төгрөг бодогсоноос 6,029,989.24 төгрөгийг төлсөн, 8,456,231.77 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлдэгчид зээл төлөх хугацаа хэтэрсэн болохыг мэдэгдсэн боловч гэрээний үүрэг зөрчигдсөн хэвээр байгаа тул зээлийн гэрээг цуцалж байна. Иймд хариуцагчаас 8,456,231.77 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Голомт банкинд олгуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болортунгалаг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...******* нь Чадраабал овогтой ******* /РД:ТА97010316/-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,456,231.77 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Хариуцагч Ч.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж, зээлийн гэрээний дагуух төлөлтийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд ИХШХШТХ-ийн 106.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ч.*******д холбогдуулан 8,456,231.77 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,456,231.77 төгрөгийг бүхэлд нь төлж биелүүлсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 75,125 төгрөг, төрийн сангаас 75,125 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******-ийн нэхэмжлэлтэй Ч.*******д холбогдох 8,456,231.77 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ч.******* нь нэхэмжлэлийн шаардлага 8,456,231.77 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ч.*******гаас 75,125 төгрөг, төрийн сангаас 75,125 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ