Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/02355

 

 

 

 

2025 11 17 312/ШШ2025/02355

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би,

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч:

зээлийн гэрээний үүрэгт 1,025,058 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч А.******* нарын хооронд 2020 оны 10 сарын 01-ний өдөр ******* дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан болно. Уг гэрээний дагуу хариуцагч А.******* нь ******* ХХК-ийн зээлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ******* дугаарын Монпэй аппликейшн ашиглан цахимаар зээл авсан байна. Тодруулбал 2024 оны 01 сарын 16-ны өдөр хариуцагч нь сарын 2,9 хувийн хүүтэйгээр 620,000 төгрөг, 2024 оны 01 сарын 26-ны өдөр сарын 3,3 хувийн хүүтэйгээр 200,000 төгрөгийн зээлийг тус тус авсан ч гэрээнд заасан хугацаанд зээл болон хүүгийн төлбөрөө зохих ёсоор төлөөгүй байна. Хариуцагч гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүй тул гэрээний нөхцлийн дагуу нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцон нэмэгдүүлж эхэлсэн. ******* ХХК нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа сануулга мессеж илгээж, гар утсаар холбогдон төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацаа тохирсон ч уг тохиролцоог биелүүлээгүй болно. Ийнхүү 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар хариуцагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцвол 2024 оны 01 сарын 15-ны өдөр олгосон 620,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 530,009 төгрөг, зээлийн хүү 141,001 төгрөг, ашигласан хоног 545, нэмэгдүүлсэн хүү 8,787 төгрөг нийт 679,797 төгрөг, 2024 оны 01 сарын 26-ны өдөр олгосон 200,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 200,000 төгрөг, зээлийн хүү 122,256 төгрөг, ашигласан хоног 535, нэмэгдүүлсэн хүү 23,005 төгрөг нийт дүн 345,261 төгрөг буюу нийт авсан зээл 820,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 730,009 төгрөг, зээлийн хүү 263,257 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,792 төгрөг нийт 1,025,058 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд А.******* нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчин төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу нийт 1,025,058 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч А.*******д холбогдуулан 1,025,058 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,025,058 төгрөгийг бүхэлд нь төлж биелүүлсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,151 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 14,575.5 төгрөг, төрийн сангаас 14,575.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй А.*******д холбогдох 1,025,058 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,025,058 төгрөгийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,151 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.*******гаас 14,575.5 төгрөг, төрийн сангаас 14,575.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ