Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/02351

 

 

 

 

2025 11 17 312/ШШ2025/02351

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч:

Хариуцагч:

зээлийн гэрээний үүрэгт 47,144,670 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Б.******* нь Капитрон банктай байгуулсан 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 3007/2024-94000043408 тоот Капитрон банкны харилцагчид үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий гэрээ-ний дагуу 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр МN380030003095039443 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 30 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр 50,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлдэгч нь зээл авсанаас хойш зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу сар бүр төлөх ёстой хэдий ч төлөлгүй 144 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд үндсэн зээл 43,918,702 төгрөг, зээлийн хүү 3,176,957 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49,012 төгрөг, нийт 47,144,670 төгрөгийг Б.*******аас гаргуулж Капитрон банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Батбаяр овогтой ******* нь Капитрон банкнаас нэхэмжилсэн 47,144,670 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Б.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,144,670 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 47,144,670 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,673 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 196,836.5 төгрөгийг, төрийн сангаас 196,836.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 47,144,670 төгрөгийг хариуцагч Б.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,673 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 196,836.5 төгрөг, төрийн сангаас 196,836.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ