Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/02345

 

 

 

 

2025 11 17 312/ШШ2025/02345

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: үүрэгт 4,538,731.23 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Д.******* нь *******-тай дараах байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсөн байна. 2025-02-23-ны өдөр ЗГ2025022354619 тоот гэрээний дагуу iРhone16 маркийн гар утас /цаг, чихэвч/-ыг иийт 4,008,000 төгрөгийн зээлээр 30 хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд ЗГ2025022354619 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлд 4,008.000.0 төгрөг, үндсэн хүүнд 519,700.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,030.89 төгрөг, нотариатын төлбөрт 7,000.0 төгрөг, нийт 4,538,731.23 төгрөгийг хариуцагч Д.*******гаас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Д.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Д.******* нь *******-иас нэхэмжилсэн 4,538,731.23 төгрөгийг бүрэн төлж барагдуулна... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,538,731.23 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,538,731.23 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,570 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 43,785 төгрөгийг, төрийн сангаас 43,785 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 4,538,731.23 төгрөгийг хариуцагч Д.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,570 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.*******гаас 43,785 төгрөг, төрийн сангаас 43,785 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ