| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/03297/И |
| Дугаар | 312/ШШ2025/02342 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 312/ШШ2025/02342
2025 11 17 312/ШШ2025/02342
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
зээлийн гэрээний үүрэгт 4,859,693 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******-ийн Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн А.******* нь Капитрон банктай 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр MN610030003095042036 тоот Цахим цалингийн зээлийн гэрээ-г байгуулж, 4,768,000 төгрөгийн зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай хувийн хэрэглээнд зориулан авсан. Зээлдэгч нь зээл авснаас хойш үндсэн зээлээс 449,547.69 төгрөг, зээлийн хүүний төлбөрөөс 171,169.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөреөс 157.74 төгрөг, нийт 620,874.66 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээгээр тохирсон зээл болон зээлийн хүүний төлбөрийг хуваарийн дагуу cap бүр тогтмол төлөх ёстой хэдий ч төлбөрөө удаа дараа хугацаанд нь төлөлгүй зөрчил үүсгэн 163 хоногоор хугацаа хэтрүүлж банкыг хохироож байна. Энэ нь зээлийн гэрээнд тусгагдсан ноцтой зөрчил байх тул зээлдэгч А.*******ээс зээлийн гэрээний үүрэгт дараах төлбөрийг нэхэмжилж байгаа бөгөөд нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл болон зээлийн хүүний төлөгдөөгүй үлдэгдэл дараах байдалтай байна. Үүнд үндсэн зээл 4,318,452 төгрөг, зээлийн хүү 532,506 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8,735 төгрөг, нийт 4,859,693 төгрөгийг хариуцагч А.*******ээс гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч А.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие А.******* нь Капитрон банкнаас нэхэмжилсэн 4,859,693 төгрөгийг төлж барагдуулна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******-ийн Эрдэнэт салбар нь хариуцагч А.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,859,693 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэгч *******-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 4,859,693 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,705 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 46,352.5 төгрөгийг, төрийн сангаас 46,352.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******-ийн Эрдэнэт салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 4,859,693 төгрөгийг хариуцагч А.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,705 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч А.*******ээс 46,352.5 төгрөг, төрийн сангаас 46,352.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-ийн Эрдэнэт салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ