| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/03143/И |
| Дугаар | 312/ШШ2025/02340 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 312/ШШ2025/02340
2025 11 17 312/ШШ2025/02340
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
зээлийн гэрээний үүрэгт 1,471,348 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч ******* болон хариуцагч Б.******* нарын хооронд 2024 оны 01 сарын 18-ны өдөр 140001022327 дугаартай Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулагдсан болно. Уг гэрээний дагуу хариуцагч Б.******* нь *******-ийн зээлийн үйлчилгээний нөхцөл, шаардлагыг хүлээн зөвшөөрч, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны ******* дугаарын Монпэй аппликейшн ашиглан цахимаар зээл авсан байна. Тодруулбал 2024 оны 03 сарын 01-ний өдөр хариуцагч нь сарын 2,3 хувийн хүүтэйгээр 940,000 төгрөг, 2024 оны 03 сарын 31-ний өдөр сарын 3,3 хувийн хүүтэйгээр 250,000 төгрөг, 2024 оны 04 сарын 01-ний өдөр сарын 3,3 хувийн хүүтэйгээр 230,000 төгрөгийн зээлийг тус тус авсан ч гэрээнд заасан хугацаанд зээл болон хүүгийн төлбөрөө зохих ёсоор төлөөгүй байна. Хариуцагч гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүй тул гэрээний нөхцлийн дагуу нэмэгдүүлсэн хүүг 20 хувиар тооцон нэмэгдүүлж эхэлсэн. ******* нь зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж удаа дараа сануулга мессеж илгээж, гар утсаар холбогдон төлбөрийг хэсэгчлэн төлөх хугацаа тохирсон ч уг тохиролцоог биелүүлээгүй болно. Ийнхүү 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар хариуцагчийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тооцвол 2024 оны 03 сарын 01-ний өдөр авсан 940,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 471,300 төгрөг, зээлийн хүү 178,356 төгрөг, ашигласан хоног 470, нэмэгдүүлсэн хүү 33,370 төгрөг нийт 683,026 төгрөг, 2024 оны 03 сарын 31-ний өдөр авсан 250,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 250,000 төгрөг, зээлийн хүү 135,412 төгрөг, ашигласан хоног 471, нэмэгдүүлсэн хүү 25,380 төгрөг нийт дүн 410,792 төгрөг, 2024 оны 04 сарын 01-ний өдөр авсан 230,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 230,000 төгрөг, зээлийн хүү 124,500 төгрөг, ашигласан хоног 470, нэмэгдүүлсэн хүү 23,030 төгрөг нийт 377,530 төгрөг буюу нийт авсан зээл 1,420,000 төгрөг, зээлийн үлдэгдэл 951,300 төгрөг, зээлийн хүү 438,268 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 81,780 төгрөг нийт 1,471,348 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд Б.******* нь зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, гэрээний үүргийг зөрчин төлбөрийн үлдэгдэлтэй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу нийт 1,471,348 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.******* миний бие *******-иас нэхэмжилсэн 1,471,348 төгрөгийг бүрэн төлөхийг хүлээн зөвшөөрч байна... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь хариуцагч Б.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,471,348 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,471,348 төгрөгийг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн төдийгүй гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,492 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 19,246 төгрөгийг, төрийн сангаас 19,246 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,471,348 төгрөгийг хариуцагч Б.******* төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,492 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 19,246 төгрөг, төрийн сангаас 19,246 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ