Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 312/ШШ2025/02339

 

 

 

 

2025 11 17 312/ШШ2025/02339

 

Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах би

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

 

зээлийн гэрээний үүрэгт 1,930,888.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Л.******* нь *******-тай дараах гэрээг байгуулсан боловч гэрээний үүрэг зөрчигдсен байна. 2024-12-18-ны өдөр ЗГ2024121846547 тоот гэрээний дагуу Samsung watch fit,Galaxy A55 128GB маркийн rap утас /цаг, чихэвч/-ыг нийт 1,598,000.0 төгрөгийн зээлээр 30 сарын хугацаатай авсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд нотариатын төлбөрт 0.0 төгрөг, нийт 1,930,888.54 төгрөгийг хариуцагч Л.*******ээс гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч Л.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.******* нь *******-иас нэхэмжилсэн 1,930,888.54 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны дотор бүгдийг нь төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Л.*******ийн шүүхэд ирүүлсэн тайлбартаа танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Л.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,930,888.54 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,930,888.54 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,844.22 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 22,922.11 төгрөгийг, төрийн сангаас 22,922.11 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 1,930,888.54 төгрөгийг хариуцагч Л.******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрч, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45,844.22 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.*******ээс 22,922.11 төгрөг, төрийн сангаас 22,922.11 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ