| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 312/2025/01915/И |
| Дугаар | 312/ШШ2025/02194 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 312/ШШ2025/02194
2025 11 05 312/ШШ2025/02194
Зохигчын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны 106 тоот танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч:
Хариуцагч:
******* төвийн даргын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаартай Д.*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, үндсэн ажилтнаар эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4,183,800 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Орхонсэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.*******э нь Орхон аймгийн ус цаг уурын орчны шинжилгээний төв-тэй 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №******* дугаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж, Орхон аймгийн ус цаг уурын орчны шинжилгээний төвд цаг уурын ажиглагчаар ажилд орсон. Улмаар 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг сунгаж, дахин байгуулсан. Талуудын байгуулсан туршалтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дугаар зүйлийн 64.2 дахь хэсэгт Туршилтаар ажиллуулах хөдөлчөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх бөгөөд харилцан тохиролцсоноор нэг удаа гурван сараас илүүгүй хугацаагаар сунгаж болно гэж заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусах болж, цаашид үндсэн ажилтнаар ажилд томилох ёстой байсан. Гэтэл хариуцагч нь 2025 оны 05-р сар хүртэл үндсэн ажилтнаар томилоогүй бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дагалднаар ажлуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж 1жиллаж байсан. Гэтэл Орхон аймгийн Ус Цаг Уурын Орчны Шинжилгээний Төв-ийн даргын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаал Д.*******энийн хөдөлмөр гэрээг цуцлах тухай тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул тус өдрөөр тасалбар болгож ажлаас минь халсан юм. Тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчиж, түүний хөдөлмөрлөх эрхэд халдсан тул уг тушаалыг дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна. Үүнд:. 1. Тус гушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.9 дэх хэсгийг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцласан нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, тус Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.9 дэх хэсэгт Талууд тусгайлан тохирсноос бусад тохиолдолд дагалдан ажилтныг ажил олгогч байнгын ажилд авах үүрэг хүлээхгүй" гэсэн заалт хөдөлмөрийн гэрээг цуцлах хуулийн зүйл, заалт огт биш бөгөөд Д.*******э намайг ажлаас чөлөөлөх үндэслэл байхгүй юм. Харин Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурал дээр хариуцагчийн төлөөлөгч М.Түмэнжаргал тайлбартаа Д.*******э нь албан тушаалын ёс зүйн харилцаа хандлагийн хувьд тэтрэхгүй үг үйлдэл гаргадаг тул ажлаас чөлөөлөн гэж худал бөгөөд нэхэмжлэгч надад сахилгын шийтгэл оногдуулж байгаа юм. 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №******* дугаар Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилсанаас хойш 2025 оны 05 сарын 12-ны өдөр хүртэл 11 сар хугацаанд туршилтаар болон дагалдангаар ажиллуулсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэг, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт зааснаар туршилтаар болон дагалдангаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа 6 сараас хэтрэхгүй байхаар зохицуулсан. Мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.7 дахь хэсэгг заасны дагуу дагалдан ажилуулсан ажилтанг туршилтаар ажиллуулахгүй заасан бөгөөд нэхэмжлэгч нь ажилд ороход 6 сар туршилтаар ажиллуулсны дараа жинхинэ хөдөлмөрийн гэрээ байгуулна, гушаал гаргана гэсэн боловч өнөөдөр ажлаас хууль бусаар халсанд туйлын ихээр гомдолтой байна. Тус тушаалаас шалтгаалан ажилгүй байсан буюу 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын *******-ний өдөр хүртэл 45 хоногг ногдох үндсэн цалин 2,226,000 төгрөг, нэмэгдэл хөлс 1,957,800 төгрөг, нийт 4,183,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэл байна. Иймд Орхон аймгийн ус цаг уурын орчны шинжилгээний Төв даргын 2025 оны 05 дутаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар Д.*******энийн хөдөлмөр гэрээг цуцлах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, үндсэн ажилтанаар томилоогүй эс үйлдэхүйг тогтоолгох, ажил албан тушаалд үндсэн ажилтанаар эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 4,183,800 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх... гэжээ.
2. Хариуцагч Орхон аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний төв шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Д.*******ээс Орхон аймаг дахь сум дундын шүүхэд rapracaн нэхэмжлэхтэй холбогдуулан доорх тайлбарыг ажил олгогчийн зүгээс хүргүүлж байна. Д.*******э нь ******* төвд 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цаг уурын Эрдэнэт-Овоо өртөөнд техникчээр, 2025 оны 02 дугаар сараас урьдчилан мэдээлэхийн инженерийн албан тушаалд дагалдан гэрээгээр томилогдон ажиллаж байгаад 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаар тушаалаар халагдсан. Д.*******этэй холбоотой гаргаж байсан тушаалууд нь Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг зөрчсөн болохыг түүний гомдлоор үүсгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар тодорхой болгосон тул ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн харилцаанд гаргасан шийдвэрийнхээ алдааг хүлээн зөвшөөрч түүнийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр буюу маргааш нь ажилдаа ирж орохыг хурал дээр мэдэгдсэн. 6-р сардаа багтаад цалинг нь олгож, нийгмийн даатгалыг нь төлөөд тасралт үүсгэхгүйгээр явах боломж байгааг ч бас хэлсэн. Хорооны гишүүд дэмжсэн. Тус хурлын тэмдэглэлд хуралдаан даргалагч таны гаргасан гомдлын шаардлагын дагуу ажил олгогч ажилд буцааж авий гэхээр орохгүй гэх юмаа. Тэгэхээр хоёр талыг эвлэрэхгүй гэж үзэж болох уу гэж асуусан нь ажил олгогчийн зүгээс асуудлыг аль болох эвээр шийдэхийг хичээсэн нь харагдаж байна. Гэвч Д.*******э тодорхойгүй шалтгаанаар шүүхээр явах замыг сонгосон. Ажил олгогч миний зүгээс маргааш өдөр нь Д.*******ийг ажилд эргүүлэн авах тухай Б/11 тоот тушаалаа гаргаж түүнийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн авсан. Уг шийдвэрээ Монгол шуудангаар албан ёсны оршин суугаа хаягаар нь хүргүүлсэн. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл ажилдаа ирээгүй байна. Уг тушаалыг гардаж авсан тухайгаа өөрийн гараар бичсэн захиандаа нотолсон. Мөн 2025 оны 07 сарын *******-ний өдөр түүнд ажлын 11 өдрийн хугацаатайгаар ажил таслаад байгаа тухайд нь Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотыг өөрт нь гардуулж өгсөн. Үүгээр ажил олгогчийн зүгээс хуулиар хүлээсэн үүргээ цаараглалгүй биелүүлсэн гэж үзэж байна. Харин Д.*******э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажил олгогчийн зүгээс гаргаж байгаа чармайлтыг илт үгүйсгэж Б/11 тоот тушаал, 01/90 дугаартай албан тоот зэргийг хавсарган өгөөгүй байна. Энэ нь ажил олгогч иргэн Д.*******ийг одоо болтол ажилд нь эргүүлэн авалгүй хохироогоод байгаа мэт харагдуулж шүүхийг санаатайгаар төөрөгдүүлж байна. Ажил олгогчийн зүгээс Б/11 тоот тушаал гаргаж Д.*******ийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авсан учраас түүний нэхэмжлэлд байгаа ажил албан тушаалд ... эгүүлэн томилохыг даалгах... гэсэн шаардлага биелсэн гэж үзэж байна. Д.*******э нь ажлаас халагдаж байгаатай холбоотойгоор түүний ажилласан хугацаанд нь ногдох ээлжийн амралтыг бодож олгосон. Ээлжийн амралт нь 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 06 дугаар сарын 04-ний өдрийг дуустал 17 өдрөөр тооцон олгосон байна. Тэгэхээр түүний ажилгүй байсан хугацаа 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс түүнийг ажилд нь эргүүлэн авсан Б/11 тоот тушаал гарсан 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл буюу ажлын 16 хоногоор тооцогдож байна. Д.*******эд Б/11 тоот тушаал гарсан өдрөө ажилдаа ороод маргаантай үлдсэн асуудлаа ажлаа хийнгээ шүүхээр нэхэмжлэн шийдвэрлүүлэх боломж байсаар байтал түүнээс санаатайгаар зайлсхийсэн. Түүний тооцоогоор 4,183,800:45 хоног=92,973.33 (нэг өдрийн хөлс), үүнийг ажлын 16 хоногоор тооцож үзвэл түүнд ажилгүй байсан хугацааны цалинд 92,973.33*16=1,487,573.33 (нэг сая дөрвөн зуун наян долоон мянга таван зуун далан гурван төгрөг гучин гурван мөнгө мөнгө) төгрөг олгохоор тооцоо гарч байна. Үүнийг ажил олгогч төлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэх боломжтой юм.... гэжээ.
3. Нэхэмжлэгч Д.*******э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Миний бие Д.Энх-эрдэнэ нь 2025.07.*******-ний өдөр шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлээ дараах байдлаар тодруулж, өөрчилж, нэмэгдүүлж байна. Орхон аймгийн Ус цаг Уурын Орчны шинжилгээний төвийн даргын 2025.05.12-ны өдрийн Б/******* тоот тушаал хууль бус болохыг тогтоолгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Харин үндсэн ажилтнаар томилоогүй эс үйлдэхүйг тогтоолгох, ажил албан тушаалд үндсэн ажилтнаар эгүүлэн томилохыг даалгах шаардлагыг дараах үндэслэлээр тодруулж, өөрчилж байна. Ус цаг Уурын Орчны шинжилгээний төвийн даргын 2025.05.02-ны өдрийн Б/08 тоот тушаалын дагуу намайг дагалдангаар ажиллуулах тушаал гарсан. Уг тушаал нь хууль зөрчсөн талаар Хөдөлмөрийн маргаан үүсгэсэн ба Хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг ажил олгогч анхаарч үзэн, дахин 2025.06.27-ны өдрийн Б/11 тоот тушаалыг гаргахдаа мөн л Урьдчилан мэдээлэхийн инженерийн албан тушаалд дагалдангаар ажиллуулах тушаал гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан. Миний бие Д.*******э нь анх ажилд ороход тус төвийн Эрдэнэт-Овоо өртөөний цаг уурын ажиглагчаар туршилтын 3 сарын хугацаагаар ажиллаж эхэлсэн ба уг туршилтын хугацааг дуусахад ажпын байрыг өөрчлөн, Цаг уур технологи мэдээлэл үйлчилгээний хэлтэст Урьдчилан мэдээлэхийн технологич инженер-ээр мөн 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулах болсон. Уг 3 сарын туршилтын хугацаа дуусахад дахин тушилтын хугацаагаар сунгасан. Уг хугацаа дуустал тухайн албан тушаалд дагалдангаар ажиллуулахаар Урьдчилан мэдээлэхийн инженер-ээр тушаал гарсан. Миний албан тушаалын туршилтын хугацаа дууссан тул жинхэлж, байнгын ажлын байранд үндсэн ажилтнаар авах нөхцлийг бүрэн хангасан, туршилтын хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй байхад үндэслэлгүйгээр дахин хугацаатай гэрээ буюу дагалдангаар ажиллуулахаар тушаал гаргасныг эс зөвшөөрч, маргаан үүсгэхэд 2025.05.12-ны өдрийн Б/******* тоот Хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаал гарсан. Үүнийг хууль зөрчсөн гэх үндэслэлээр Хөдөлмөрийн маргаан таслах комисст хандахад хүлээн авсан мэт дүр үзүүлж, дахин дагалдангаар ажиллуулах тушаал гаргасан. Үүнийг зөвшөөрөхгүй шүүхэд хандсан учир нь Урьдчилан мэдээлэхийн технологич инженер-ээр хуульд заасан үндэслэлээр буюу ажил олгогчийн хүсэлтээр 6 сарын хугацаагаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээгээр ажилласан. Үүнээс дээш хугацаагаар туршилтаар ажиллуулахыг Хөдөлмөрийн хуулийн 64-р зүйлийн 64.2-т зааснаар хориглосон. Энэхүү 6 cap ажиллуулсан хугацаа өнгөрснөөр Хөдөлмөрийн хуулийн 50-р зүйлийн 50.1-т зааснаар ажил олгогч Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэг үүссэн болно. Гэтэл хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэг үүссэн байхад дагалдангаар ажиллуулахаар Хөдөлмөрийн гэрээ байгуулах 2025.05.02-ны өдрийн Б/08 тоот тушаал гарсан нь хууль зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн хуулийн 62-р зүйлийн 62.1, 62.2 дах заалтуудыг зөрчсөн. Учир нь ажилтанд ажлын дадлага, ур чадвар эзэмшүүлэх зорилгоор дадлага туршлагатай ажилтныг дагалдуулан ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээг ажилтантай байгуулдаг бөгөөд би ажлын дадлага, ур чадвар эзэмшихээр анх ажилд орж байгаа этгээд биш бөгөөд миний ажлын байранд дагалдуулан ажиллуулах ажилтан байхгүй, дагалдуулан ажиллуулах ажилтны нэр ч байхгүй байгаа зэргээс хууль бус тушаал гэж үзэж байна. Туршилтын хугацаагаар ажиллуулах Хөдөлмөрийн гэрээ нь ажилд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор хийгддэгээрээ дагалдангаар ажиллуулах гэрээнээс ялгаатай болно. Иймд үндсэн ажилтнаар томилоогүй эс үйлдэхүйг тогтоолгох, ажил албан тушаалд үндсэн ажилтнаар эгүүлэн томилохыг даалгах шаардлагыг дараах үндэслэлээр тодруулж, өөрчилж байна. 1. Орхон аймгийн Ус цаг Уурын Орчны шинжилгээний төвийн даргын 2025.05.02-ны өдрийн Б/08 тоот тушаалын дагуу 2025.05.01-нээс 2025.07.01-ний өдөр хүртэл дагалдангаар ажиллуулахаар өөрчилсөн тушаалыг хүчингүй болгох. 2. Орхон аймгийн Ус цаг Уурын Орчны шинжилгээний төвийн даргын 2025.06.27-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгох. 3. Тус төвийн Урьдчилан мэдээлэхийн инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, уг албан тушаалд Хөдөлмөрийн хуулийн 50-р зүйлийн 50.1-т зааснаар Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг даалгах шаардлага болгон өөрчилж байна. Харин уг шаардлагуудтай холбоотойгоор хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 16,159,055 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна... гэжээ.
4. Нэхэмжлэгч Д.*******э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нар нь шүүх хуралдаанд эвлэрч, эвлэрлийн гэрээндээ: ...нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* төвд холбогдох иргэний хэрэгт гаргасан нэхэмжлэлийн дараах шаардлагуудад зохигчид эвлэрснийг батлах хүсэлтэй байна. Орхон аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний төвийн даргын 2025 оны 05 сарын 12-ны өдрийн ******* тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, мөн даргын 2025 оны 05 сарын 02-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгох, мөн даргын 2025 оны 06 сарын 27-ны өдрийн Б/11 тоот тушаалыг хүчингүй болгох, тус төвийн урьдчилан мэдээлэхийн инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулах /үндсэн ажилтнаар жинхэлж/ шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж зохигчид эвлэрч байна. Мөн хариуцагч, нэхэмжлэгч нар нэмэгдүүлсэн шаардлага болох 16,159,055 төгрөгийг бууруулж байгааг хүлээн зөвшөөрч цалин хөлсийг 10,000,000 төгрөг болгож зөвшилцөж эвлэрч байгаа тул уг үнийн дүнгээс нийгмийн даатгал, эрүүл мэндийг нөхөн төлөхийг талууд хүлээн зөвшөөрч эвлэрснийг баталж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.*******э нь хариуцагч ******* төвд холбогдуулан ******* төвийн даргын 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/******* дугаартай Д.*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, үндсэн ажилтнаар эгүүлэн томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4,183,800 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Орхон аймгийн Ус цаг Уурын Орчны шинжилгээний төвийн даргын 2025.05.02-ны өдрийн Б/08 тоот тушаалын дагуу 2025.05.01-нээс 2025.07.01-ний өдөр хүртэл дагалдангаар ажиллуулахаар өөрчилсөн тушаал, Орхон аймгийн Ус цаг Уурын Орчны шинжилгээний төвийн даргын 2025.06.27-ны өдрийн Б/11 тоот тушаалыг тус тус хүчингүй болгох. Тус төвийн Урьдчилан мэдээлэхийн инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, уг албан тушаалд Хөдөлмөрийн хуулийн 50-р зүйлийн 50.1-т зааснаар Хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулахыг даалгах, уг шаардлагуудтай холбоотойгоор хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 16,159,055 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хэлэлцэж эхлэх явцад нэхэмжлэгч Д.*******э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* нар эвлэрч, Орхон аймгийн Ус цаг уурын орчны шинжилгээний төвийн даргын 2025 оны 05 сарын 12-ны өдрийн ******* тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, мөн даргын 2025 оны 05 сарын 02-ны өдрийн Б/08 тоот тушаал, 2025 оны 06 сарын 27-ны өдрийн Б/11 тоот тушаалыг тус тус хүчингүй болгох, тус төвийн Урьдчилан мэдээлэхийн инженер-ийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулах /үндсэн ажилтнаар жинхэлж/ шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 16,159,055 төгрөгийг бууруулан 10,000,000 төгрөг болгож, уг үнийн дүнгээс нийгмийн даатгал, болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхөөр талууд эвлэрсэн байх тул зохигчын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Д.*******ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* төвд холбогдох иргэний хэрэгт зохигч эвлэрсэн тул зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ